
“Sedlabanki” банкнаас хүүгийн төвшинг нэмэгдүүлсэн талаар өчигдөр зарласан юм. Түүнчлэн банкны хадгаламжийн хүүг 4 хувиас 3,5 хувь хүртэл бууруулжээ. Исландын мөнгөн тэмдэгт кроны ханш маш тогтвортой байгаа нь хүүгийн төвшинг хасах боломжтой болгосон тухай төв банкнаас мэдээлэв.
Капиталын зах зээлд хяналт сайн тавьсан нь кроны ханшийг барихад тусалсан гэнэ. Сүүлийн нэг жилийн хугацаанд кроны ханш еврогийн эсрэг 21 хувиар өссөн бол инфляцийн төвшин 0,7 хувиар буурч, арваннэгдүгээр сарын байдлаар 2,6 хувь болсон юм. Энэ нь сүүлийн зургаан жилийн хамгийн бага хэмжээ аж. Өчигдрийн байдлаар кроны ханш 0,1 хувиар өсч, 151,80 крон нэг евротой тэнцэж байна.
Э.Очирт