Зэсийн үнэ 12 мянган доллар болж магадгүй

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

Зэсийн үнэ 12 мянган доллар болж магадгүй

Зэсийн үнэ мягмар гаригт 9000 ам.доллараас давж, рекорд тогтоогоод байгаа билээ. “ETF Securities” компани их хэмжээний худалдан авалт хийж, зах зээлийн эргэлтэд оруулахгүйгээр барьснаас болж ийм өсөлт үүссэн байна. Үүнээс болж зэсийн биет хуримтлал хөрөнгийн биржүүд дээр тасалдаж болзошгүй байгаа тухай хөрөнгө оруулагчид, хэрэглэгчид, шинжээчид болон арилжаалагчид сэрэмжлүүлж байгаа юм. Хэдийгээр тус компанийн үйлдлийг ихээхэн шүүмжилсэн ч арилжаалагчид тус металлыг худалдаалахыг зөвшөөрсөн аж.

Лондоны металлын бирж дээр нэг тонн зэсийн гурван сарын гэрээт үнэ 9044 ам.доллар болсон. Өдрийн арилжааны төгсгөлд үнэ 0,9 хувиар хямдарч, 8860 ам.доллар болжээ. Шинжээчдийн зүгээс ирэх онд зэсийн үнэ 10-12 мянган ам.доллар болох боломжтой гэж байна. Учир нь ирэх онд зэсийн зах зээлд эрэлт нь нийлүүлэлтээс 500 мянган тонноор давах төлөв харагдаж байгаа гэж шинжээчид хэлж байгаа юм.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж