Чуулганы хуралдаан үдээс хойш үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

Чуулганы хуралдаан үдээс хойш үргэлжилнэ

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлуулж, 15.00 цагаас үргэлжлүүлэхээр боллоо. Чуулганы нэгдсэн хуралдааныг завсарлуулахын өмнө Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайд С.Ламбаа танилцуулга хийлээ. Сүүлийн жилүүдэд монголчуудын дунд тамхины хэрэглээ эрс нэмэгдсэн төдийгүй эмэгтэйчүүд,  15-аас дээш насныхны дунд энэ төрлийн хэрэглээ өсөн нэмэгдэж байгаа нь судалгаагаар гарчээ. Нөгөөтэйгүүр, тамхинаас болж, эрүүл мэндээрээ хохирох, бусдын эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлж байгаа учраас энэхүү хуулийн төсөлд зарим зүйл заалтыг нарийвчлан тусгаад буй аж. Тухайлбал, олон нийтийн газар тамхи татахыг хориглож байна. Хэрвээ хориглосон дээрх газарт тамхи татвал 10 мянгаас 15 мянган төгрөгөөр торгуулах юм. Гэхдээ хэн торгуулийн ажлыг гүйцэтгэх вэ гэдэг нь хуулийн төсөлд тусгалаа олоогүй байсан тул гишүүдээс нэлээд шүүмжлэл хүлээлээ.

Энэхүү хуулийн төслийг үдээс хойш үргэлжлүүлэн хэлэлцэнэ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж