С.Ламбаа сайд “малын” эмч үү?

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

С.Ламбаа сайд “малын” эмч үү?

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    УИХ-ын чуулганы хуралдаан дээр Түлш эрчим хүчний талаар авах арга хэмжээний талаар тогтоолын төслийг хэлэлцэж байна. Тогтоолын төслийн зүйл заалт хуралдаанд орж ирэхдээ хоёрдмол утга санааг агуулсан байсан нь гишүүдийн хооронд хэрхэн ойлгох тухай багахан “тэмцээн” болоод өнгөрөв. Энэ тухай УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “энэ хуулийн төслийг чинь мань мэт нь хүртэл ойлгохгүй нь. Би хэдий хазгай хэлтэй ч гэсэн хэдэн хуулиа болсон болоогүй ойлгоод байдаг юм. Гэтэл үүнийг чинь хүн ойлгохгүй юм” гэв. Үүнийг нь С.Ламбаа гишүүн дэмжин “Хүн байтугай мал ойлгохгүй юм” хэмээн ташуур өгөв. Түүнийг ингэж хэлэхтэй зэрэг чуулганд сууж байсан хэвлэлийнхэн “Эрүүл мэндийн сайд маань хүний эмч үү, малын эмч билүү?” гэсэн бяцхан мэтгэлцээнийг бас тэр хавьдаа өрнүүлээд амжсан. Түүгээр явсан гайг үүгээр дуудав гэж, хэхэ.

    Хуулийн төслийг муу боловсруулсан буруутан нь эцэстээ Тамгын газрынхан дээр буусан бөгөөд Ц.Нямдоржийн “УИХ-ын Тамгын газрын 11 хүн сууж байхад юу хийж байгаа юм бэ. Үүнийгээ редакцийн засвар хийж дараагийн хэлэлцүүлэгт оруулж ирэх шаардлагатай” гэснээр энэ удаагийн асуудал намжлаа.

    Б.Мандах

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж