Арилжааны сансрын хөлөг амжилттай газардлаа

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

Арилжааны сансрын хөлөг амжилттай газардлаа

Дэлхийн
доод орбитод ниссэн арилжааны анхны сансрын хөлөг лхагва гаригт Номхон
далайд Калифорнийн эргээс 500 милийн зайд амжилттай газардсан байна.
“SpaceX”-ийн бүтээсэн “Dragon” хэмээх энэ хөлгийн аялал нь цаашид
сансрын аялалын зах зээлийн суурь болно гэж үзэж байна.

Флорида
мужид байрладаг Кеннедигийн сансрын төвөөс “Falcon 9” пуужингаар хөөрсөн
энэ хөлөг гурван цагийн дараа газардсан байна. Газардахаас өмнө цагт 17
мянган милийн хурдаар дэлхийг тойрсон аж. Дэлхийн доод орбитод
амжилттай аялал хийж байсан зургаахан газар байдаг юм. Энэ нь АНУ, ОХУ,
БНХАУ, Япон, Энэтхэг болон Европын сансрын агентлаг аж.

Сансарт арилжааны зорилгоор аялал хийх явдал цаашид асар ирээдүйтэй зах зээл болно хэмээн сансрын агентлагууд мэдээлж байна.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж