Чуулганд 18 гишүүн сууж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

Чуулганд 18 гишүүн сууж байна

Яг одоо УИХ-ын чуулганы танхимд 18 гишүүн сууж байна.
Харин ирцийн дэлгэцэн дээр 39 гишүүн байгааг зааж буй аж. Хэлэлцэж буй
асуудлаас шалтгаалан зарим гишүүд өөрсдийн саналын картаа шургуулчихаад гараад
явчихдаг нь ийнхүү бодит байдал дээр цөөн гишүүдийг хуралдуулахад хүргэдэг
байна. Хэлэлцүүлгийн дараагаар санал хураалт дөхөхөд цөөн гишүүд нэмэгдэн орж
ирдэг ч байхгүй бусдынхаа кнопыг дарахгүй л бол санал хураалтын ирцэд хүрдэггүй
аж. Түлш эрчим хүчний талаар хэлэлцэж буй өнөөдрийн хуралдаан дээр энэ талаар
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Одоо бид 28-уулаа сууж байж 39 хүний санал өгөөд
сууж байгаа биз дээ. Энэ чинь чухал асуудал биз дээ. Гэтэл нэг хүн хоёр хүний
саналыг кнопдоод сууж байна” хэмээн бусад гишүүдээ шүүмжлэв.

Б.Мандах

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж