Панамын суваг борооноос болж хаагдлаа

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

Панамын суваг борооноос болж хаагдлаа

Номхон далайг Атлантын далайтай холбодог Панамын сувгийг их хэмжээний бороо орсны улмаас түр хугацаанд хаасан байна. Ингэснээр тус сувгаар зорчигч, ачаа бараа тээвэрлэхийг зогсоож байгаа гэнэ. Сүүлийн хоногуудад үргэлжлэн орсон борооноос болж усны хэмжээ маш ихээр нэмэгдэж, зорчиход аюултай болсон аж.

Хамгийн сүүлд 1989 онд АНУ Панамад халдсанаас хойш анх удаагаа энэ сувгийг хааж байгаа юм. Хэдийгээр албаны хүмүүс тээвэрлэлтийг хэдхэн цагийн дотор дахин үргэлжлүүлэх болно гэсэн ч одоо хэр хөлөг онгоцуудад суваг хаалттай хэвээр байна. Панамын сувгийн удирдагчид үерийн усыг зайлуулахаар зарим нэг хаалтыг авч байгаа тухай мэдээлжээ.

Жил бүр энэ сувгаар 14 мянган хөлөг онгоц дамжин өндөрдөг төдийгүй дэлхийн нийт худалдааны таван хувийг эзэлдэг гэнэ.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж