Төлөөлөгчийн газар санхүүгийн тайлан гаргах шаардлагагүй

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

Төлөөлөгчийн газар санхүүгийн тайлан гаргах шаардлагагүй

Сангийн
яамны нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар, Гадаадын хөрөнгө
оруулалтын газар, Татварын ерөнхий газар, Нийслэлийн төрийн сангийн
холбогдох мэргэжилтнүүд хуралдан, Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй
Төлөөлөгчийн газар нь Монгол Улсын Иргэний хууль, Компанийн тухай хууль
болон бусад хууль тогтоомжинд зааснаар хуулийн этгээд биш тул албан
ёсоор Санхүүгийн тайлан гаргаж тайлагнах шаардлагагүй хэмээн үзсэн
байна. Харин татварын тайлангаа хуулийн хугацаанд нь гаргаж харъяалагдах
татварын албандаа тайлагнах ба шаардлагатай тохиолдолд татварын
тайлангаа баталгаажуулах зорилгоор өөрийн эх компанидаа гаргаж өгдөг
санхүүгийн тайлангийн хуулбарыг татварын албанд гаргаж өгөх  гэнэ.
Төлөөлөгчийн газар нь ашгийн бус зөвхөн гэрээ хэлцэл хийж зохицуулах үйл
ажиллагаа явуулах эрхтэй бөгөөд ашгийн төлөө үйл ажиллагаа эрхлэхээр
бол хуулийн этгээд байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой аж.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж