Хүүхдүүд үзэсгэлэнгээ гаргана

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

Хүүхдүүд үзэсгэлэнгээ гаргана

Монголын уран зургийн галерейн дэргэдэх Урлагийн боловсролын төв бага насныхан энэ сарын 13-нд үзэсгэлэн гаргах аж. Тус үзэсгэлэнд тэдний бяцхан гараар бүтсэн уран зураг, наамал, баримал, модон бар, гипсэн бүтээлүүд тавигдах юм байна. Урлагийн боловсролын төвийнхөн хүүхэд багачуудад зураг зурах, баримал хийхийг заахаас гадна зургийн онол, сэтгэлгээний хичээлүүдээр оюуныг нь хөгжүүлдэг гэнэ. Түүнчлэн Л.В.Бетховений бүтээлүүдээс сонсгон зураг зуруулж, алдарт зураачидтай чөлөөт ярилцлага өрнүүлж, гэр бүлээрээ үзэсгэлэн үзэх ажлыг зохион байгуулж байсан аж.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж