
“Mastercard”-аар төлбөр тооцоо хийх ажиллагаа саатсан ч компанийн зүгээс картыг ашиглахад ямар нэг байдлаар нөлөөлөөгүй гэж мэдэгдэв. “Visa”-гийн вэб сайт мөн доголдсон байна. Гэхдээ удалгүй үүнийг зассан тухай компанийн хэвлэлийн төлөөлөгч Тэд Карр хэлэв. Хоёр компани “WikiLeaks”-т үйлчилгээ үзүүлэхийг зогсоосны дараа энэ халдлага хийгджээ.
Хакерийн халдлагыг ажиглаж байгаа интернэт хамгаалалтын “Netcraft” компанийн Паул Маттон хэлэхдээ “Visa”-гийн сүлжээнд халдахад илүү хүндрэлтэй гэв. “Visa” компанийн вэб сайт руу довтолсон “хактивистууд” буюу улс төрийн шалтгаанаар халдлага хийгч хакеруудын тоо 2000 орчим байсан гэсэн бол “Mastercard” руу ойролцоогоор 400 хакер довтолжээ.
Э.Очирт