УИХ-ын дэд дарга Г.Батхүү:
-Бэлэн байна. Өмнөх онд ч гэсэн хөрөнгө орлогын мэдүүлэг өгч түүнийхээ дагуу АТГ-т шалгуулсан. Энэ онд мөн тэр журмаараа өмнөх оныхоос юу хасагдсан, нэмэгдсэн тухай мэдүүлгээ өгөх байх.
Ямар нэгэн замбараагүй асуудал байхгүй учраас хэзээ ч шалгуулахад бэлэн байна.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг:
-Шалгах шаардлага байгаа бол шалгуулахад бэлэн байна. Би өмнө нь баялаг бүтээх бизнесийн салбарт ажиллаж байсан. Энэ үедээ буюу “Bridge” группээ удирдаж байхдаа сайн татвар төлөгч байсан. Надад хамааралтай ямар өмч байдаг нь хөрөнгө орлогын мэдүүлэгт тодорхой тусгагдсан.
УИХ-ын гишүүн Д.Загджав:
-Шалгалт ирсэн цагт нь шалгуулахад бэлэн байна. Түүнд асуудал байхгүй. Жил бүр хөрөнгө орлогын мэдүүлэг өгдөг.
УИХ-ын гишүүн Р.Буд:
-Шалгуулахад бэлэн байна. АТГ-т хууль гарснаас хойш хөрөнгө орлогын мэдүүлэг өгч байна.
Гадаад харилцааны дэд сайд Б.Болор:
-Шалгаж болно шүү дээ. Тэр эрх нь байгаа юм чинь. Надад ямар ч асуудал байхгүй.
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн:
-АТГ-т шалгуулахын өмнө хөрөнгө орлогын мэдүүлэг өгдөг. Хөрөнгө орлогын мэдүүлгийг хоёрдугаар сарын 16-н орчимд өгдөг. Одоогоор он гараагүй байгаа болохоор сайн мэдэхгүй байна.
УИХ-ын гишүүн З.Алтай:
-Надаас юуг нь шалгадаг юм бэ. Би байгаа хөрөнгөө нөгөө хөрөнгө орлогын мэдүүлэгт тусгасан. Би ч өөрөө бизнес хийдэг том гар биш шүү дээ. Цалингаас цалингийн хооронд амьдардаг хүн. Надад өөр шахаа, найраа энэ тэр гэх юм байхгүй. Ганц бие даагч. Тэгэхээр ганц надаас юм хайгаад дэмий.
Б.ДАВАА
С.ЭНХЗАЯА
"Монголын мэдээ" сонин