Кличко, Чисора нарын тулаан болохгүй

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

Кличко, Чисора нарын тулаан болохгүй


Мэргэжлийн боксын IBF, WBO-ийн аваргын бүсийг эзэмшигч Владимир Кличко бүсээ хамгаалах тулаанаа Дэрэк Чисоратай хийх байсан ч нуруугаа гэмтээсний улмаас тулаан тодорхойгүй хугацаагаар хойшлогджээ. 34 настай Украин боксчин, 26 настай Британи боксчиний тулаан ирэх оны эхээр Германы Мэннхайм хотод болох байсан юм. Түүний нурууны булчин гэмтсэн гэж Кличкогийн зөвлөх Шэлли Финкэл хэвлэлийнхэнд мэдэгджээ. Дэвид Хэй-тэй хийх байсан тулаан нь бүтэлгүйтсэний улмаас Владимир Кличкогийн бүсээ хамгаалах найдлага Чисора байсан юм. Лондоны залуу мэргэжлийн боксын рингэнд 14 тулаан хийж бүгдэд нь ялсан. Тиймээс 58 тулаан хийж 55 ялсан Владимирт тэнцэх өрсөлдөгч байсан гэдгийг мэргэжилтнүүд зөвшөөрч байна. Чисора ч энэ мэдээг харамсаж хүлээн авчээ. Түүний промотэр Фрэнк Воррэн “ Чисора үүнд итгэж чадахгүй байгаа. Яг тулаан болохын өмнөхөн гэнэтийн зүйл боллоо” гэж ярьжээ.

Score studio. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж