
Лигийн аваргын төлөө Велес Сарсфейлд –тэй улирлын эхнээс л дээр доороо орж ширүүн өрсөлдөөнийг үзүүлж яваа Эстудиантес клубэд хүснэгтэнд 2 –хон онооны зөрүүгээр тэргүүлж байгаа учираас хожигдох болоод тэнцэх ч эрхгүй маш хариуцлагатай тоглолтуудыг хийх болж байгаа юм. Тэр ч үүднээс Ривер Плейтийг хөгжөөн дэмжигчдийнх нь өмнө заавал хожих зорилготой ирсэн.
Талбайн шүүгч шүгэлээ үлээмэгч л Эстудиантес улангассан бух мэт л довтолгоонуудыг хийж эхэлсний үр дүнд анхны оролдлогоороо гоол оруулж чадсаа. 31 настай довтлогч Лиандро Дисабато салхи хагалсан бол 47-дахь минутанд хаагс хамгаалагч Матиас Санчес тоог 2:0 болгосон. Санчесийн хувьд 2008 –онд тус багт ирээд 3 –жилийн дараа анхны гоолоо оруулж байгаа нь энэ юм. Багууд байраа солиод мөн л ганцхан минут өнгөрч байхад Эстудиантес тоогоо нэгээр нэмж 3:0 гэсэн давуу байдлыг олж авсан байна.
Гэвч багийн менежер Алехандро Сабелла тоглогчдоосоо дахин дахин гоол шаардаж байсан нь 55 –дахь минутанд хэрэгжиж Габрейл багийнхаа сүүлийг гоолыг оруулснаар энэ удаагийн тоглолтонд Эстудиантес 4:0 –ын харьцаатай Ривер Плейтийг талбай дээр нь бут ниргэж зорилгодоо хүрсэн байна. Мөн нөгөө талд Велес Сарсфэйлд Хуракан клубыг 2:0 хожсон учираас эрх долоо хоногт явагдах хагас улирлын сүүлийн тоглолтуудаас бүх зүйл шалтгаалах боллоо. Хүснэгтийг 42 –оноотой тэргүүлж байгаа Эстудиантес талбай дээрээ Арсэналыг хүлээн авах бол 40 оноотой 2-т бичигдэж байгаа Велес Сарсфейлд Расинг клубын талбайд тус тус тоглох аж.
Score studio.