Шар мөрнөөс цогцос цуглуулж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

Шар мөрнөөс цогцос цуглуулж байна

БНХАУ-ын баруун хэсгийн үзэсгэлэнт уулсыг сүлжилдэх Шар мөрнийг Хятадын соёл иргэншлийн өлгий хэмээн нэрлэдэг юм. Харин одоо эндээс олон хүний цогцос гарч ирдэг, нэг ёсондоо усан булш болжээ. Овжин хүмүүс үүнийг бизнес болгон хөгжүүлж байна.

Лун Лун хэмээх 24 настай эр Шар мөрний уснаас загасчлах бус цогцос ангуучилдаг ажил хийж байгаа гэнэ. Өөрийн гэрээ Шангпинг тосгонд барьж, өөрийн гараар хийсэн салаар цогцос гарган авч байгаа нэгэн. Хамтран ажиллагсдын хамтаар энэ жилд л гэхэд зуу гаруй цогцос олжээ. Тэдний хэлснээр эдгээр цогцосууд 20 километрийн зайд орших Ланжоу хотод бусдын гарт амиа алдсан болон амиа хоролсон хүмүүсийнх гэнэ. Тэднийг нэг бол живж үхсэн, эсвэл ослоор амиа алдсан хэмээн мэдээлдэг юм.

Цогсосны ангуучид шүршдэг будгаар байшингийн ханан дээр сурталчилгаагаа бичиж, сураггүй болсон хүмүүсийн цогцосыг ар гэрийнхэнд нь хүргэх үйлчилгээ үзүүлдэг гэнэ. Цогцоснууд ихэвчлэн нэг газар хөвж ирдэг юм байна. Лун Лун болон түүний хамтран зүтгэгчид цогцосыг таниулахаар илгээхэд 3000 юанийн төлбөр нэхдэг бол гэр бүлийнхэнхд нь илгээхэд илүү мөнгө шаарддаг гэнэ.

“Би голын энэ хэсэгт олон жил ажиллаж байна. Зуу, зуун цогцос урсаж ирж байгааг харсан” гэж Лун Лун хэлэв. Анх 2003 оноос бизнесээ эхэлсэн тэрбээр жилд 100 орчим цогцос олдог гэж мэдээлсэн байна.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж