Уурхайчдын өдөрт зориулсан семинар болно

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

Уурхайчдын өдөрт зориулсан семинар болно

Монгол улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 88 жилийн ой, уурхайчдын өдөрт зориулсан  "Уул уурхайн техникийн тайлагналын стандарт" сэдэвт семинар энэ сарын 16-нд болно. Семинарыг  Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Ашигт малтмалын газар, Родман энд Рэншоу хөрөнгө оруулалтын банк хамтран семинарыг зохион байгуулах юм байна. Тус семинарт нөөцийн тайлагналын олон улсын  стандарт, Монголын туршлага, Ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээ, компани нэгтгэж бирж дээр гаргах (Reverse merger), хариуцлагатай уул уурхайн тухай илтгэлүүд тавигдах аж.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж