Б.Хурцын шүүх хуралд ЭСЯ-ны ажилчид оролцлоо

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

Б.Хурцын шүүх хуралд ЭСЯ-ны ажилчид оролцлоо

Үндэсний аюулгүй байдлын Ажлын албаны дарга Б.Хурцад холбогдох бэлтгэл шүүх хурал өчигдөр Их Британийн “Court of Magistrate of Westminster” шүүх хурлын танхимд боллоо. Бэлтгэл шүүх хурал гэдэг нь талууд өөрт байгаа нотлох баримтууддаа шүүх бүрэлдэхүүнд онлайн байдлаар танилцуулахыг хэлдэг юм байна. Уг шүүх хуралд манай талаас Их Британид суугаа Элчин сайдын яамны ажилтнууд оролцжээ. Өчигдөр болсон шүүх хурлын талаархи мэдээллийг гадагш гаргадаггүй тул манай талд энэ талаар ямар нэгэн мэдээлэл ирэхгүй ажээ. Энэ талаар ГХЯ-наас тодруулахад “Манайд бэлтгэл шүүх хурлын талаар ямар нэгэн мэдээлэл ирэхгүй. Харин Б.Хурцын эхнэр, хүүхдийнх нь виз гарсан тул ирэх сарын 5-нд болох шүүх хурлаас өмнө түүнийг батлан даалтад гаргах асуудлыг яаравчилж байна. Түүний гэр бүлийнхэн Их Британид очиход энэ асуудал нааштайгаар эргэнэ гэдэгт итгэж байна” гэв.

С.ЗАЯА

Зохиогчийн эрх:
 "Монголын мэдээ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж