Ж.Хиггинс шилдэг дөрөвт үлдлээ

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

Ж.Хиггинс шилдэг дөрөвт үлдлээ

Британийн аварга шалгаруулах Снүүкэрийн тэмцээн үргэлжилсээр байна. Нэр хүндээрээ ДАШТ-ий дараа ордог Британийн аваргын энэ жилийн өрсөлдөөний 5 дахь өдөр шөвгийн наймын тулаан үргэлжилсэн юм. Бусдаас мөнгө авч хожигддог байсан хэрэгт холбогдон таван сар тоглох эрхээ хасуулсан Шотландын снүүкэрч Жон Хиггинс анхны эргэн ирэлтээ тус тэмцээнд хийж байгаа. Дэлхийн гурван удаагийн аварга Хиггинс, Стифэн Лий, Грэмм Дотт нарын тамирчдыг хожиж шөвгөрөөд байв. Шөвгийн наймд түүний өрсөлдөгчөөр мөн л Шотланд снүүкэрч Стифэн Магуайр тоглосон юм. Дэлхийн №5 снүүкэрчтэй Жон Хиггинс хүнд тоглолтыг хийж 5:3-ын харьцаатай хожиж яваад 137 онооны брейкээр Магуайр тоог ойртуулж улмаар дараагийн хоёр фрэймд хожсоноор 5:6-аар хошуучлах болжээ. Харин дараагийн гурван фрэймд Хиггинс 82, 83, 70 оноогоор брейк хийж 8:6 болгосон бол Магуайр 15 дахь фрэймд 106 оноогоор брэйк хийж тоог 8:7 болгосон байна. Гэвч дараагийн фрэймд Хиггинс өрсөлдөгчдөө боломж олголгүй тоглосоор 9:7-ийн харьцаатай хожиж хагас шигшээд шалгарлаа. Хагас шигшээгийн түүний өрсөлдөгч Хойд Ирландын Марк Аллэн байна. Тэрээр шөвгийн наймд Английн Стюарт Бингхамийг 9:7-ийн харьцаатай хожжээ.

Score studio. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж