Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

Монгол нүүрс-2011


“Монгол нүүрс-2011” хөрөнгө оруулагчдын хурал ирэх оны хоёрдугаар сарын 24-25-нд “Чингис хаан” зочид буудалд болох бөгөөд Монголын нүүрсийг дэлхийн зах зээлд гаргах, нүүрсний борлуулалтын сувгуудыг олон улсад өргөжүүлэх, нүүрс тээвэрлэлтийн коридоруудыг нээх, нүүрсний хайгуул олборлолтын төслүүдэд хөрөнгө оруулалт татах, нүүрсний салбарын дэвшилтэд техник, технологийг өөрийн оронд нэвтрүүлэх, ханган нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэх, салбарын бодлого, төлөвлөлтийг хөрөнгө оруулагчдад сурталчлах зэрэг асуудлыг хэлэлцэх аж. Семинарын хөтөлбөрийг танилцуулахад:  

Хурлын их танхимд: Үндсэн хуралдаан 

1-р хэсэг, 2011-02-24: Монгол Улсын нүүрсний салбарын бодлого, төлөвлөлт  
2-р хэсэг, 2011-02-25: Монгол-Дэлхийн эрчим хүчний шинэ тоглогч  

VIP танхимуудад: – Салбар хуралдаан 

VIP-1 танхимд: Хөрөнгө оруулалтын төслүүдийг танилцуулах илтгэлүүд
VIP-2 танхимд: Нүүрсний хайгуул, олборлолтын техник, технологийн илтгэлүүд  
VIP-3 танхимд: Нөхөн сэргээлт, геологи-уул уурхайн зөвлөх үйлчилгээний илтгэлүүд  

Чуулган Монгол, Англи, Хятад хэл дээр явагдах ба үзэсгэлэнд оролцож буй байгууллагууд дараах үйлчилгээг авах боломжтой 

• Хүндэтгэлийн хүлээн авалт
• VIP танхимд илтгэл тавих замаар бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчилах
• Хэвлэлийн бага хурлын индэрийг ашиглан гэрээт ТВ, вэб сайт, сонингуудад мэдээлэл өгөх
• Бизнес уулзалтын өрөө, мини оффис, (утас, факс, интернэт, канон, оффис менежер) 

Дэлгэрэнгүй мэдээллийг www.coalmongolia.mn-ээс авна уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж