Амиа золиослогч 18 хүнийг хөнөөв

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

Амиа золиослогч 18 хүнийг хөнөөв

Пакистанд өсвөр насны амиа золиослогч лхагва гаригт автобусанд бөмбөг дэлбэлж, 18 хүний амийг хөнөөж, 33 хүнийг гэмтээжээ. Амиа золиослогч Кохат хотын Тирах Базар захаас хөдлөх гэж байсан автобусыг дэлбэлсэн юм байна. Энэ талаар АНУ-ын Элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргав.

“Гэм зэмгүй иргэд, хүүхэд эмэгтэйчүүд цугласан олон нийтийн худалдааны төв рүү халдаж байгаа эдгээр хүмүүс хүний амийг үл ойшоосон, хүнлэг бус зүйл хийлээ” гэжээ.
Түүнчлэн Хангу дүүрэгт зэвсэгт бүлэглэл дунд сургуулийн найман багшийг барьцаалсан хэрэг гарчээ. Цагдаа нар тэдний тавыг нь аварсан ч, харилцан гал нээсний дараа үлдсэн гурван багш сураггүй алга болсон байгаа юм.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж