нэхмэл болон нэхмэл бүтээгдэхүүнийх 6.4 сая ам.доллараар тус тус өсчээ. Харин ургамлын гаралтай бүтээгдэхүүнийх 4.8 сая ам.доллар, түүхий болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, тэдгээрээр хийсэн эдлэлийнх 1.2 сая ам.доллараар тус тус буурсан байна.
Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад суудлын автомашины импортын биет хэмжээ 12033 ширхэг, үнийн дүн 73.3 сая ам.доллар, автобензиний импортын үнийн дүн 18.1 сая ам.доллар, цахилгаан эрчим хүчний импортын биет хэмжээ 101.4 сая квт.цаг, үнийн дүн 6.1 сая ам.доллараар тус тус өсч, харин автобензиний биет хэмжээ 24.1 мянган тонн, гурилын биет хэмжээ 29.3 мянган тонн, үнийн дүн нь 12.1 сая ам.доллараар буурчээ.
Гурилын импорт 2010 оны 11 дүгээр сард 1.5 мянган тонн болж, өмнөх сарынхаас нэг мянган тонн буюу 1.8 дахин өссөн бол өмнөх оны мөн үеийнхээс 6.3 мянган тонн буюу 81.3 хувиар буурсан байна. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад оны эхний 11 сард цагаан будааны импортын биет хэмжээ 4.4 мянган тонн, үнийн дүн 6.1 сая ам.доллараар өсчээ. Цагаан будааны 55.7 хувийг Япон улсаас, 29.3 хувийг БНХАУ-аас, 8.5 хувийг ОХУ-аас импортолсон байна. Элсэн чихрийн импорт өмнөх оны мөн үеийнхээс 11.2 мянган тонноор буюу 6.8 сая ам.доллараар нэмэгджээ. Элсэн чихрийн 31.7 хувийг Тайланд, 16.2 хувийг Малайз, 19.0 хувийг БНСУ-аас импортолсон бол ургамлын тосны 94.1 хувийг ОХУ-аас импортолжээ. Гурилын импортын 81.3 хувийг ОХУ, 16 хувийг Казахстан улс эзэлж байгаа бөгөөд үүнд ОХУ-аас импортолсон гурилын эзлэх хувь өмнөх оны мөн үеийнхээс 5.4 пунктээр буурч, харин Казахстан улсынх 4.6 пунктээр өсчээ.