Баруун 4 замд агаарын бохирдол их

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

Баруун 4 замд агаарын бохирдол их

Нийслэлийн Агаарын чанарын албанаас өнгөрсөн сард Улаанбаатар хот орчмын газоын агаарын бохирдлыг хэмжиж харьцуулалт хийжээ. баруун дөрвөн замын орчимд азотын давхар ислийн хоногийн дундаж агууламж 29 удаа, 32-ын тойрог орчимд 23 удаа, Хан-Уул дүүрэг орчимд найман удаа, Офицеруудын ордон орчимд таван удаа, нэгдүгээр хороолол орчимд гурван удаа, хүхэрлэг хийн хоногийн дундаж агууламж 32-ын тойрог орчимд 30 удаа, Баруун дөрвөн замын орчимд 28 удаа, нэгдүгээр хороолол орчимд болон Офицеруудын ордон орчимд тус бүр 23 удаа, Хан-Уул дүүрэг орчимд 17 удаа, Хархорин захын орчимд есөн удаа стандартаас давсан байна. Нүүрстөрөгчийн дутуу ислийн хоногийн дундаж агууламж 32-ын тойрог орчимд нэг удаа, 10 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж 32-ын тойрог орчимд 28 удаа, нэгдүгээр хороолол орчимд 27 удаа, Хархорин захын орчимд 20 удаа, Хан-Уул дүүрэгт 15 удаа, 2.5 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж баруун дөрвөн зам орчимд 29 удаа агаарын чанарын стандарт дахь хүлцэх хэм хэмжээнээс давсан үзүүлэлт гарчээ.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж