
Жил жилийн хаварт нийслэлийг хөл ихтэй болгодог их, дээд сургуулиудын төгсөлтийн баяр эхэлжээ. Өнөөдөр л гэхэд Сүхбаатарын талбайд хэд хэдэн их, дээд сургууль хонхны баяраа тэмдэглэж байв. Гэхдээ хаврын урь орж, урин дулаан цаг айлсах болсон ч дөрөвдүгээр сар гарч байгаа энэ өдрүүдэд цаг агаар харьцангуй хүйтэн сэрүүн байгаа тул оюутнуудад нэлээд тухгүй байгаа бололтой. Хоёр хоногийн өмнө орсон цас хайлж амжаагүй байгааг ч хэлэх үү, хөнгөн нимгэн хувцсаар гоёсон баяр тэмдэглэж байгаа охид, бүсгүйчүүд зургаа авахуулах гэж нэлээд эр зориг гаргаж байгаа харагдав. Учир нь өнөөдөр гадаа хүйтэн, тэгээд ч Сүхбаатарын талбай халтиргаа гулгаа ихтэй, хажуугаар нь багш нар жагсаал, цуглаан хийгээд баяр тэмдэглэж яваа залууст зутруу өдөр байлаа.
зочин 2010-04-01 127.0.0.1
хий дэмий бензин үрж байхаар хотдоо хэрэгтэй үйлс хиймээр юм аа цас орлоо гээд гудамж замыг цэвэрлэж байгаа хүн харагдаж байна уу
Тиймээ 2010-04-01 127.0.0.1
Хоосон толгойнууд ЛОНХ-ны баяраа тэмдэглэх гэж байгаа юм биз дээ Дараа нь баахан согтуу хүүхэд төрөх хууль бус үр хөндөлтүүд болно доо
иргэн 2010-04-01 127.0.0.1
багш нараа идэж уулгах хэлбэр болимоор юм
жижиг гэсэн шударга бус алхам
төгсөгч 2010-04-01 127.0.0.1
юу мэдлээ сурлаа гэж төгсөө вэ эх эцэгийн хайран мөнгө
altaa 2010-04-01 127.0.0.1
yamar ert hiideg yum be iim huiten bhad