Нийслэлд 15 мянган өрх цахилгаангүй байна

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

Нийслэлд 15 мянган өрх цахилгаангүй байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Түлш эрчим хүчний салбарын талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ц.Батбаяр Эрдэс баялаг, эрчим хүчний яамны үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандлаа. Тэрбээр “Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдрийн байдлаар 15 мянган өрх цахилгаангүй харанхуй сууж буй. Гэтэл Эрдэс баялаг эрчим хүчний яам нь мөнгөтэй холбоотой уул уурхай, лиценз рүү анхаарал тавьчихаад, эрчим хүчний салбараа хаячихаад байна. Бусад орон тэргүүн ээлжинд түлш эрчим хүчний салбараа тавьдаг. Ийм нөхцөлд нийслэлчүүдийг цахилгаан, дулаанаар хангана гэдэг бэрх. Бодлого ч алга” гэв. Сайд Д.Зоригт хэлэхдээ “Яамны хувьд түлш,  эрчим хүчний салбарт уул уурхайн салбарын нэгэн адил анхаарал хандуулж байгаа. Хөдөөгөөс нийслэлд шилжин ирэгсдийн тоо буурахгүй байна. Тэдний хувьд шилжиж ирүүтээ цахилгаантай холбогдох боломж хомс байдаг. Хуульд зааснаар газрын зөвшөөрөл авсан, газрын кадастрын зураглалтай өрхийг цахилгаанаар хангахаар тусгасан. Шилжин ирэгсдийн хувьд олонх нь газрын зөвшөөрлийн бичиггүй байдаг учраас хууль зөрчих арга байдаггүй” гэсэн юм. Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж