Улсын нөөцөд 294 гр алт хураажээ

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

Улсын нөөцөд 294 гр алт хураажээ

Мэргэжлийн хяналтын газраас энэ оны зургадугаар сараас арваннэгдүгээр сарын 3-ны хооронд Уул уурхайн болон Ашигт малтмалын газар, Байгаль орчны яам, Монголын уул уурхайн ассоциаци хамтран найман чиглэлээр уул уурхайн компаниудад шалгалт явуулж  ажлыг нь дүгнэлээ.   Шалгалтаар 294 гр алтыг Захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг улсын орлогод хүлээлгэн өгсөн байна. Мөн 261 тусгай шөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаа зогсоож, 57 аж ахуй нэгжийн үйл ажиллагааг зогсоосон байна. Зөрчил арилгуулах хугацаатай албан шаардлага 148-ийг өгч, 71 аж ахуы нэгжид 105565.0  мянган иөнрөгийн торгууль ноогдуулжээ. Шалгалтын дүнгээс харвал ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилт хангалтгүй түвшинд байна. Ордын нөөцийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй зөрчилтэй 142, улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын зардал нөхөн төлөх гэрээ хийгээгүй, төлбөр төлөөгүй ашиглалт явуулж буй зөрчилтэй 112 ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч байжээ. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй, орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийг мөрдөж ажилладаггүй зөрчилтэй 200 гаран тусгай зөвшөөрөл эзэмшигч олборлолтын үйл ажиллагаа явуулж байна. Зөрчил дутагдлууд шалгалтын явцад нийтлэг тохиолдож байгаа нь ашигт малтмалын тухай хууль тогтоомжуудад заасан нутгийн захиргааны байгууллагын эрх үүргийг хэрэгжүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах талаар аймаг, орон нутгийн төрийн захиргааны байгууллагын зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ хангалтгүй байгаатай холбоотой байна.   Ашигт малтмал ашиглах зөвшөөрөлгүйгээр баяжуулах үйлдвэр байгуулан, бусдын олборлосон ашигт малтмалыг худалдан авч, баяжмал болгон экспортод борлуулж байна гэж зүгнэсэн байна.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж