Чуба чубс бага насны хүүхдэд өгч болохгүй

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

Чуба чубс бага насны хүүхдэд өгч болохгүй

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас сар бүр нийслэл болон орон нутгаар  “Өрсөлдөөн ба хэрэглэгч” арга хэмжээг зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн арга хэмжээний үеэр хүүхдэд хортой бүтээгдэхүүнийг танилцууллаа.  Эдгээр бүтээгдэхүүнд Чуба чубс, чипс, вафли, зэрэг бүтээгдэхүүн ордог байна. Эдгээр бүтээгдэхүүн нь орц нарйлагаасаа гадна химийн найрлагатай байдаг аж.  Хүмүүс тэр бүр бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүн дээр байдаг Е кодны учир утгыг мэддэггүй.  Тэгвэл Е код гэж  бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэхэд гол түүхий эдээс гадна түүний найрлаганд орж байгаа бусад химийн бодисуудыг стандартын дагуу шошгон дээр бичихдээ "Е" индексээр тэмдэглэж түүний ард химийн бодисыг тодорхойлох тоог бичдэг байна. Тухайлбал таны хүүхэддээ авч өгдөг иштэй чихэр, чипс, вафль зэрэг нь үндсэн орц найрлагаасаа гадна маш олон төрлийн химийн найрлагатай бүтээгдэхүүн байдаг юм байна. Энэ дундаа  Е104, Е129, Е122, Е124, Е110 гэсэн кодтой байх юм бол бүр хортойд тооцогддог гэнэ.   Өндөр хөгжилтэй улс орнуудын иргэдийн хувьд хэрэглээний соёл гэдэг зүйл гэдгийг маш өндөрт авч үздэг төдийгүй энэ байдал нь тухайн хүнийг эрүүл, аюулгүй амьдрахад гол нөлөө үзүүлдэг байна. Тухайлбал зарим нэгэн оронд тус улсын иргэн жилд нэг удаа эмнэлэгт хэвтээгүй, эмнэлэгийн байгууллагад үзүүлээгүй байх юм бол даатгалаас нь бэлэн мөнгөний урамшуулал үзүүлэх гэх мэтийн арга хэмжээ авдаг нь манайд тун их үгүйлэгдэж байна. Харин манайд хувь хүмүүс эзэмших ёстой хамгийн энгийн хэрэглээний соёлыг мэддэггүйгээсээ болж хугацаа дууссан, чанаргүй, хортой хүнсний бараа бүтээгдэхүүнийг худалдан авч эд хөрөнгөөрөө тэр дундаа эрүүл мэндээрээ хохирох явдал маш ихээр гарсаар байна.

Ш.Чимэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж