Улсын хэмжээнд арваннэгдүгээр сарын байдлаар 17933 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Үүний 43.1 хувь нь орон нутаг, нийслэлд 55.4 хэрэг, 1.5 хувь нь бусад газарт бүртгэгдсэн байна. Нийслэлд бүртгэгдсэн гэмт хэргийн 50 гаруй хувийг авто замын осол эзэлдэг байна. Хүйтний улирал эхэлснээс хойш нийслэлд согтуугаар осгож нас барах тохиолдол ихэсчээ. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд найман хүн осгож нас барсан байна. Тиймээс Цагдаагийн ерөнхий газраас иргэдэд архи согтууруулах ундааг тохируулан хэрэглэхийг анхааруулав.
Ш.Оюун
Ш.Оюун