Манай улс оны эхний 11 сард 65 оронд бараа экспортолсны 84.6 хувь нь БНХАУ, таван хувь нь Канад, 2.9 хувь нь ОХУ, 2.5 хувь нь Их Британи, 1.2 хувь нь Итали, 1.1 хувь нь БНСУ, 0.8 хувь нь ХБНГУ-д ногдож байгаа юм. Нийт экспортын 94.8 хувийг эрдэс бүтээгдэхүүн, нэхмэл болон нэхмэл бүтээгдэхүүн, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс эзэлжээ. Эрдэс бүтээгдэхүүний экспорт өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 977.8 сая ам.доллар, нэхмэл болон нэхмэл бүтээгдэхүүнийх 26.2 сая ам.доллар, мал, амьтад, тэдгээрээс гаралтай бүтээгдэхүүнийх 8.9 сая ам.долл, түүхий болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, тэдгээрээр хийсэн эдлэлийнх 5.6 сая ам.доллар, авто, агаар, усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийнх 4.9 сая доллар, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүнийх 3.7 сая ам.доллараар тус тус өсчээ. Харин үнэт ба хагас үнэт чулуу, металл, гоёлын зүйлсийнх 149.4 сая ам.доллар, ургамлын гаралтай бүтээгдэхүүнийнх 4.5 сая ам.доллар, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, дуу хураагч, зурагт, тэдгээрийн сэлбэг, эд ангийнх 3.3 сая ам.доллар, хими, химийн үйлдвэрийн бүтээгдэхүүнийх 0.2 сая ам.доллараар тус тус буурчээ.
Нийт экспортод нүүрс 29.8 хувь, зэсийн баяжмал 27 хувь, төмрийн хүдэр 8.5 хувь, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 6.5 хувь, боловсруулаагүй нефть 5.5 хувь, цайрын хүдэр, баяжмал 4.3 хувь, самнасан ноолуур 2.4 хувь, жоншны хүдэр, баяжмал 2.3 хувь, молибдений хүдэр, баяжмал 1.9 хувь, бусад бүтээгдэхүүн 11.8 хувийг тус тус эзэлж байна.
Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад нийт экспортод боловсруулаагүй алтны эзлэх хувь 12.2 пункт, цайрын хүдэр, баяжмалынх 1.9 пункт, самнасан ноолуурынх 1.2 пункт, молибдений хүдэр, баяжмалынх 0.8 пункт, боловсруулаагүй нефтийнх 0.3 пунктээр тус тус буурсан бол харин нүүрсний эзлэх хувь 14.1 пункт, төмрийн хүдрийнх 4.5 пункт, зэсийн баяжмалынх 0.9 пункт, жоншны хүдэр, баяжмалынх 0.8 пунктээр тус тус өсчээ.
Д.Цээнэ