Хайр дурлал солиорол уу эсвэл..

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

Хайр дурлал солиорол уу эсвэл..

Хайр дурлал гэхээр ганцхан байдаг гэж бодох нь том тєєрєгдєл. Хvн тєрєлхтєн олон мянган жилийн турш хvмvvс хоорондын хамгийн сэтгэл хєдлєм харьцаа болох хайр сэтгэлийг ажигласны vр дvнд нэлээд хэдэн зvйл болгон хуваажээ.

1.Агапе

Цэвэр, ариун. Гэнэт асч, хэмжээ хязааргvй хайрлан бvгдийг нь уучилж байдаг нь удаан vргэлжилдэггvй. Энэ мэдрэмжийн эрхэнд орсон хvмvvс мэхлэгдсэн байх нь олонтаа. Дурлуулсан этгээд нь цаадахыгаа єєрийнх нь тєлєє юу ч хийхэд бэлэн байгааг гэдгээр нь далимдуулан ашиглаж эхэлдэг. Гол тєлєв анхны хайр ийм байдлаар єрнєдєг.

2.Строге

Нєхєрлєл, хайр сэтгэл. Олон бэрхшээлийг даван удаан єрнєдєг бєгєєд хэр баргийн мэхлэлт нурааж чаддахгvй байх нь цєєнгvй. Харилцан бие биенээ хvндлэх, халамжлах дээр тогтдог. Тэр болгон гэрлэлтээр дуусдаггvй ч гэлээ энэ мэдрэмжийн тєлєє амьдрахад харамсах зvйлгvй.

3.Прагма

Тооцоотой хайр. Хосууд нэг нэгнийхээ зан ааш, ухаан, орлого, нийгмийн байр суур зэргийг удаан судалж байж ухамсартайгаар сонголт хийдэг. Ийм мэдрэмж цаг хугацааны явцад хосуудыг бат бэх гагнадаг жинхэнэ vнэнч хайр сэтгэл болох нь цєєнгvй.

4.Дон

Анхын харцаар vvсдэг солиотой мэдрэмж. Асар их таашаал, аймшигтай гачлан хоёр ээжлэн байдаг мэдрэмж. Дурласан хvн єєрєє ч зовж цаад хvнээ ч зовоож байдаг. Yр дvнд нь єєрєє юу ч vгvй болтлоо шатаад дуусчихгvй бол маш хvн сэтгэл гутралаар дуусдаг. Yvнийг мэдрэлийн саатал гэсэн ч болно.

5.Людус

Хайр дурлал болж тоглох. Хосууд сэтгэлийнхээ цэвэр ариун гvнд гэхээсээ илvvтэйгээр гадаад vзэмж, шоунд анхаардаг. Санах мартахад ядах юмгvй хєнгєхєн сайхан мэдрэмж гэж болно.

6.Эрос

Бэлгийн дур хvсэл. Ийм тєрлийн дурлал голдуу эрчvvдэд байдаг. Гэхдээ хvсээд байсан цайзаа эзлээд авмагц дур нь ханаад сэтгэл нь унтарч vгvй болно. Мэдээж хэрэг энэ vед єєр нэг цайзыг эзлэх хvсэл тєрж эхэлнэ. Эдгээрийн дотроос агапе, дон хоёр нь хамгийн аминд халтай гэж vздэг. Эхнийх нь дурласан хvнд єєрт нь халтай байхад хоёр дахь нь дурласан дурлуулсан гэлгvйгээр эргэн тойрных нь бvх хvмvvст халтай.

Asuultblog.net

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж