Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

Өөрөө өөртөө тусал

Сексологчийн зөвлөгөө

-Төрөлт элдэв хүндрэлгүй өнгөрсөн ч организмд маш хүчтэй стресс бий болгодог. Эх болсны жаргалан, үрийнхээ  төлөө гэсэн эхийн сэтгэл өөрийгөө мартахад хүргэж мэднэ. Бие давхар үед сексийг зайлшгүй түр хойш тавих хийх хэрэгтэй болдгоос төрсний дараа эмэгтэй хүн бэлгийн тогтмол амьдралаас нэлээд холдсон байдаг. Бие организм нь бэлгийн амьдралаа үргэлжлүүлэх чадвараа олж авдаг ч эмэгтэйчүүд секс хийхийг хүсэлгүй болох тохиолдол бий. Ядаргаа, тамир тэнхээ дутуугаас гадна өөрийн өөрчлөгдсөн бие галбир нь эмэгтэйчүүдэд саад болдог. Төрөлтийн дараа дур хүсэл гэхээсээ үүрэг даалгавар шиг санагдах сексээс эмэгтэйчүүд таашаал авах нь тун ховор.

Тиймээс төрсний  дараах саруудыг сексологчид хямралын үе гэж тооцдог юм. Эхнэрийнхээ энэ хөндий байдлаас болоод эрчүүд өөр адал явдал эрэх нь их. Энгийн биш энэ тохиолдолд нөхрийнх нь анхаарал халамж чухал. Эрчүүд энэ шалгуурыг давж гарах хэрэгтэй. Хэсэг хугацааны дараа эмэгтэй хүний сексийн амьдрал хэм хэмжээндээ зайлшгүй орж л таараа. Хүүхэдгүй мөртлөө бэлгийн амьдралдаа хүйтэн хосуудад эхлээд хүүхэд төрүүлэхийг мэргэжилтнүүд зөвлөдөг юм.  

Оёо,шарх

Хүүхэд төрүүлэх эмэгтэй хүний  савны хүзүү, хэлүү, үтрээний урагдах тохиолол бий. Шархыг оёх нь мэдээж, гэхдээ бүрэн эдгэтэл нэгээс хоёр сарын хугацаа хэрэгтэй бөгөөд энэ үед сексийн дур хүслээ барихаас өөр арга байхгүй. Заримдаа шарх эдгэхдээ татагдсан гөвдрүү үүсгэдэг. Үүнээс үүдэн сексийн үед эвгүй мэдрэмж, өвдөлт, цус шүүрэлт зэрэг үр дагаврууд бий блно. Хэлүүний гэмтлээс болж дур тавьж чадахгүй болно. Шарх эдгэхдээ хэдэн сар болох авч томоохон сорви үлдсэн бол мэс заслын аргаар арилгаж болно. Хөнгөн мэс заслын дараа сексийн амьдрал бүрэн сэргэж ирнэ. Харин кесерево хагалгааны дараа урьдынх шиг  сексийн таашаал авахад ямар нэгэн саад байхгүй.

Жирэмслэлтийн үеэр сүүжний доод хэсэг болон үтрээний булчингууд сунах нь элбэг. Анх төрж буй эмэгтэйчүүдийн булчин хангалттай уян хатан байдаг бол хоёр, гурав дахь төрөлтийн дараа үтрээний булчингийн суналт хэвээр үлдэх нь их. Үтрээний суналт нь урагдалт үүсгэж ч болно. Энэ нь эрүүл мэндэд хоргүй мөртлөө хосуудад бэлгийн таашаал авахад нь сөргөөр нөлөөлж болзошгүй. Булчин, шөрмөсөө бэхжүүлэхийн тулд эмчийн зөвлөсний дагуу үтрээний тусгай дасгалыг өдөрт 2-3 удаа хийх хэрэгтэй юм. Үтрээний дасгал нь үтрээний хэмжээг агшааж, хэлүүний цусан хангамжийг дээшлүүлдэг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж