МАХН байхгүй болохоор ЗГ ч байх боломжгүй | News.MN

МАХН байхгүй болохоор ЗГ ч байх боломжгүй

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

МАХН байхгүй болохоор ЗГ ч байх боломжгүй

Ю.Атар: Парламентад МАХН байхгүй болохоор засгийн газар ч байх боломжгүй

МАХН-ын Түр штабын зохицуулагч, МУБИС-ийн Түүх, нийгмийн судлалын сургуулийн Улс төр, социологийн тэнхмийн эрхлэгч Ю.Атарыг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Таныг улс төр суд­лалаараа Монголд дээ­гүүрт үнэлэгддэг судлаач гэд­гийг олон хүн мэд­нэ. Гэхдээ МАХН-ын Түр штабын зохи­цуулагч болж, сүүлийн үеийн улс төрийн маргааны нэг тод дүрээр тодорч байгаа таны алхам чамгүй олон хүний сонирхлыг татаж байна. Иймд Атар гэж хэн бэ гэдэгт хариулт өгч, өөрийгөө танилцуулахгүй юу?

-Би МУИС-ийг төгсч, 1998 онд улс төрийн шинжлэх ухааны дэд доктор, 2006 онд шинжлэх ухааны доктор цол хамгаалсан. Дэд профессор, судлаач эрдэмтэн, багш хүн. Энэ утгаараа улс төрд өрнөж буй үйл явцыг мэргэжлийн үүднээс тайлбарлах зайлшгүй шаардлага гарч ирсэн. Анх “Тэрэлжийн тунхаг”-ыг гаргаж ирэхэд л онолын үүднээс улс төрийг тайлбарлах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Тэр үед “МАХН: урагшлах уу, ухрах уу” хэлэлцүүлэгт “Монголын улс төрд яг юу болоод байна вэ” гэдэг талаар илтгэл тавиач гэсэн хүсэлт ирсний дагуу би оролцсон.

Яг онолын үүднээс тайлбарласан чинь олон гажиг гарч ирж байсан. Тэгээд дараагийн хоёр хэлэлцүүлэгт оролцож, үүсээд байгаа асуудалд бодитоор хандаад ирэхээр олон хүн хүчтэй гаргалгаа хийсэнд омогшиж, “Нээрээ нөхцөл байдал юу болоод байна вэ” гэдгийг үнэнээр нь харж эхэлсэн. Маш олон хүн нэгдэж, үзэл бодлоо илэрхийлснээс үүдээд улс төрийг онолын үндэстэй зөв хийж чадвал хүмүүст бодит үнэнийг, бодит гаргалгааг ойлгуулж чадах юм байна гэж бодсон.

-Танд анх тэр хэлэлцүүлэгт илтгэл тавих хүсэлтийг хэн гаргасан юм бэ?

-Шууд над руу хандаагүй. Манай тэнхимд эхлээд хандаж, “Энэ үүсээд байгаа асуудлын талаар хэн зөв дуугарч чадах вэ” гэдгийг манай салбарын эрдэмтэн, судлаачидтай ярилцаж байгаад Н.Удвал гуай надтай ирж уулзсан. Яг үнэндээ энэ чиглэлээр онолын судалгаа хийж, иргэдийн амьдрал, улс орны хөгжлийг харахаар миний санаанд хүрдэггүй байсан. Энэ утгаараа би дуугарах хэрэгтэй юм болов уу гэж бодсон.

-Уучлаарай, ганцхан судлаач хүний үнэлэмж өөрийг тань ингэж хүчтэй дуугарахад нөлөөлсөн гэдэгт итгэвэл хэтэрхий өрөөсгөл байх. Иймд тухайн үед тавьсан илтгэлээ бодитоор нь Монголын улс төрд оруулж ирж, тууштай зүтгэх болсон шалтгаан тань юу юм бэ?

-Би яагаад ингэж өнөөг хүртэл үргэлжлүүлээд явж байна гэхээр эцсийн бүлэгт онолыг гажуудуулсан улс төрийн хохирогч нь ард түмэн болж үлдэнэ. Тэднийг хохирогч болгохгүйн тулд би өөрийгөө сэрэмжлүүлэх үүрэгтэй гэж бодож байна. Энэ нам нэрээ сонгуулийн бүрэн эрхийнхээ хугацааг дуусахын өмнө сольсон бол өөр хэрэг. Тэгээгүй тохиолдолд энд иргэн төвтэй нийгмийн мөн чанар хэрэгжиж чадахгүй. Өнгөрсөн 2008 оны сонгуульд оролцсон МАХН гэдэг субьект өнөөдөр байхгүй болсон. Энэ субьект байхгүй болсон учраас ард түмний өмнө хариуцлага хүлээх субьект байхгүй гэсэн үг. За энэ яах вэ гэхэд 2012 оныг хүртэл Монголын улс төрд нэрээ сольсноос үүдээд ямар олон  зөрчил гарч болох вэ гэдгийг тухайн үед анхааруулж байсан.

-Өнөөдөр энэ намын нэр нэгэнт  өөрчлөгдсөн байгаа. Тэгвэл таны  нэрлэсэн зөрчлөөс аль нь бодит байдал болоход бэлэн болсныг та тодорхойлохгүй юу?

-Намд хүн өөрийн итгэл үнэмшлээр элсдэг. Энэ тохиолдолд МАХН-ыг МАН болгочихоод автоматаар шууд гишүүнчлэлийг нь шилжүүлнэ гэж ярьж байгаа нь өөрөө тоталитар нийгмийн хэв шинж. Хүний итгэл үнэмшлийг хүчээр тулгаж болохгүй. Хамгийн аюултай нь Монголд МАХН гэдэг субьект байхгүй учраас УИХ-д МАХН-ын бүлэг байх нь ямар ч утгагүй зүйл. Сонгогчид 2008 онд МАХН-д санал өгснөөс бус МАН-д өгөөгүй. МАН-ын удирдлагууд парламентад олонх гэдэг утгаараа асуудлыг хүчээр барих гэж үзээд байгаа. Нэгэнт парламентад МАХН байхгүй юм чинь Засгийн газар ч гэж байх боломжгүй болно. Онолын хувьд эндээс Ардчилсан нам сүүдрийн Засгийн газрыг байгуулах бүрэн боломжтой. Улс төрд ийм гажиг нөхцөл байдлыг онолын хувьд үүсгэчихсэн.

-Гэхдээ МАН өнөөдөр төр барьж байгаа гэдэг утгаараа асуудлыг өөрсдийн хүссэнээр шийдэх бүрэн боломжтой юм биш үү. Тэгээд ч С.Батболд гэдэг хүн ирэх сонгуульд намаа удирдаж орно. Түүний хувьд намын нэрийг өөрчилсөн, эс өөрчилснөөс үл хамаараад амлалтаа биелүүлэх замаар дараагийн ялалтыг атгах үүрэг оногдож буй нь тодорхой?

-Энэ бол зөвхөн тэдний л бодол. Тэд өөрөө өөрсдөдөө л ингэж дураараа загнахыг зөвшөөрсөн болохоос бус өөр хэн ч зөвшөөрөөгүй. Эрх мэдэл  байгаа учраас бид хүссэнээ хийнэ гэсэн энэ хандлага бол түр зуурын л асуудал.

-Намын олонх гишүүд дарга нарынхаа саналыг дэмжсэн гэдэг. Энэ тохиолдолд цөөнхийн сонирхол орхигддог ч дуу хоолой нь илүү чанга сонсогддог тэр ойлголтыг л та нар хэрэгжүүлээд байгаа юм биш үү?

-Хамгийн хачирхалтай нь энэ шинэчлэл олонхийн санал биш. Нэг үүрийн хуралд 60 гишүүн оролцож, 56 нь шинэчлэлийн бодлогыг  дэмжээгүй байхад эсрэгээр нь биччихсэн байгаа юм. Ийм жишээ маш олон бий. Үүнийг жирийн гишүүд маш их эсэргүүцэж байна.

-Та Дорнод аймагт ажиллаад ирсэн. Дорнодчууд “Ц.Шинэбаяр гишүүн буруу шийдвэр гаргалаа” гэсэн гэх юм. Энэ үнэн үү?

-Үгүй ээ, энэ пиарын мэдээлэл худлаа байсан. Бид гурван удаа 300 гаруй хүнтэй уулзалт зохион байгуулсан. Иргэд харин ч их сайхан хүлээж авсан. Биднийг очих сургаар зохион байгуулалттай эсэргүүцэл зохион байгуулах оролдлого хийсэн байсан. Намын үүрийн дарга нартаа зааварчилгаа ч өгсөн байсан. Арваад хүн оруулж ирж, цаас харуулж шүүмжлэл уншуулаад л. “Та бидний саналаар сонгогдож гарч ирчихээд биднээс урвалаа” гэдэг үгийг байнга давтаж байсан. Үнэндээ харин ч энд урваагүй ганц хүн нь Ц.Шинэбаяр гишүүн шүү дээ. Ц.Шинэбаяр гишүүн л өнөөдөр МАХН-даа үнэнчээр үлдсэн байгаа.

-МАХН-даа үлдсэн гэж хэлж болох ч  МАХН байхгүй болчихсон биз дээ?

-Дарга нар нь л МАХН-ыг хүчээр байхгүй болгосноос бус жирийн гишүүд нь МАХН-даа л байгаа. МАН-ынхан бол МАХН-аас салсан нам. Өнөөдөр МАН-ын үнэмлэхтэй нэг ч гишүүн байхгүй. Биднийг орон нутагт ажиллаж байхад “МАХН-ын үнэмлэхээ өгөхгүй” гэсэн олон зуун хүн уулзаж байсан.

-Та өөрөө МАХН-ын гишүүн мөн үү?

-Би өөрийнхөө итгэл үнэмшлээр МАХН-д элссэн.

-Яг үнэндээ итгэхэд их хэцүү байна. С.Молор-Эрдэнэ гэхэд л Монголын Ногоон намын хэлтсийн дарга байсан гэж дуулдсан?

-Молор-Эрдэнэ Ногоон намын гишүүн биш. Өнгөрсөн УИХ-ын сонгуульд Ногоон намд зөвлөгөө өгч байсан. Түүгээр нь шууд гүтгэж байна. Хувь хүнийг үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө шүүхэд өгч байна гэдэг чинь өөрөө ардчилсан нийгмийн мөн чанар гэж үү?

-Өөр намын хүн манай намын дотоод асуудлын талаар байр суурь илэрхийлэх нь зохисгүй гэж үзсэн юм билээ?

-МАХН бол МАН биш. Тэд МАХН-ын гишүүдийг өөр дээрээ өмчлөх эрхгүй. С.Молор-Эрдэнэ есдүгээр сард МАХН-д элсэх өргөдлөө өгсөн хүн. Өнөөдөр ингэж хувь хүн рүү дайрсан улс төр бол мухардалд орсон улс төрийн л шинж. Үүнийхээ оронд ард олны төлөө юу хийж чадах вэ гэдгээ бодох ёстой. Сүүлийн 20 жил Монголын ард түмний амьдрал ямар их дордов. Энэ уудам газар нутаг дээр 2.6 сая хүнийг тэжээхэд чадаж ядаад байх зүйл байхгүй. Гэтэл тэгээгүй. Үүнийг санаатай үйлдэл ч гэж хэлж болно. Тэд өөрсдийн авсан 76 тэрбум төгрөгөөр ард түмний төлөө бодит бүтээн байгуулалтыг хийсэн бол ямар чухал зүйл хийж болох вэ гэдгийг бодох хэрэгтэй шүү дээ.

-Та улс төрийг онолын хувьд зөв явуулж байж үр дүнд хүрнэ гэлээ. Мөн улс төрд тууштай оролцохгүй гэсэн байр суурьтай. Үнэндээ өнгөрсөн түүхээс харвал олон хүн улс төрд оролцохгүй гэж хэлсэн хэрнээ л энэ халуун цэгт гол дүр болох гээд гүйчихдэг. Энэ бол хамгийн түгээмэл үзэгдэл шүү дээ.Тэгэхээр таны зорилгыг ч онолын чиг шугамыг нэвтрүүлэх гэдгээр харах нь өрөөсгөл санагдаад байна?

-Би МАХН-ын Түр штабт зөвлөх хэлбэрээр ажиллана. Биднийг яриад эхэлснээс хойш улстөрчид улс төрийн онолын талаар баахан худлаа зүйл ярьдаг байснаа больж байна. Эртний мэргэд улс төрийн мэдлэггүй хүнийг улс төрөөс хол байлгаач гэж сургадаг байсан. Үүний гол учир нь улс төрийг цэвэр байлгах зорилго байж ирсэн.

МАН шинэчлэл хийсэн гэж байна. Гэтэл үйл ажиллагаа нь шинэчлэгдээгүй. Нийгмийн ардчилал гэж яриад байгаа хэрнээ нийгмийн амьдралд энэ уриа нь наалдаж байна уу гэхээр хоосон байдаг. Өнөөдөр тэдний эхлүүлсэн улс төрийн хямрал эргээд нийгэмд ямар хор хохирол учруулж болохыг хэлэхэд үнэхээр хэцүү. Энэ бол цаашаа асар их хямрал дагуулна. Магадгүй орон нутагт л гэхэд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүд нь “МАН-ын гишүүдийг та нар статусгүй” гээд асуудал болговол энэ цаашаа юу болох юм бэ. Орон нутагт ер нь ийм яриа гараад эхэлсэн байна лээ.

-АН-ын тухайд?

-Ардчилсан нам хууль ёсны статустай байгаа. Тэд эрх барих хэрэгтэй. Эрх барьж байгаа хүчин нь байхгүй болчихсон болохоор тэдэнд ийм боломж бий. Энэ бүх нөхцөл байдлыг ард түмэн зүгээр хараад сууна гэж байхгүй. Иргэд “МАХН бол бидний хувьд эцэг шиг минь болсон нам” гээд үнэмлэхээ бариад уйлж байна. Тэр хүмүүсийг хэн тогтоож барих юм бэ. Чадахгүй шүү дээ. Гол нь энэ бүхнийг МАН-ын дарга нар өөрсдийн хүсэл сонирхлоор хийсэн. Өнгөрсөн хугацаанд С.Батболд даргын тавьсан илтгэлүүдийг уншихад үнэндээ яг юу хэлэх гээд байгааг нь ойлгоогүй.

-Яагаад?

-Ардчиллын 20 жилд цэг тавьчихлаа гэж хэлсэн. Гэтэл бид юунд хүрчихээд өнгөрсөн 20 жилд цэг тавив гэдгийг дүгнээд үзэхэд юу ч байхгүй. Хэрэв цэг тавих гэж байгаа бол энэ 20 жилийн шинэчлэлийг ямар шалгуураар зогсоов, хувь хүний хөгжил ямар түвшинд хүрэв, иргэдийн амьдралын баталгаа хэр хангагдав гээд олон үзүүлэлтийг шалгуур болгож авч үзэх ёстой. Гэтэл дарга нар өөрсдийн амьдралын өндөрлөгөөс л асуудлыг харсан. Иргэдийн олонхид нь өөрчлөлт гараагүй гэдгийг тэд харахыг хүсээгүй.

-Тэгвэл таны амьдралын түвшин хангагдаж чадсан уу?

-Миний зөвхөн багшийн цалин гэхэд л Ерөнхий сайдын сарын цалингаас хамаагүй өндөр. Дээр нь эрдмийн цолын нэмэгдэл гэж байна. Би Монголын улс төрийн шинжлэх ухааны докторын нэг.Сурах бичиг, онолын ном гээд яриад байвал би хангалттай орлоготой. Өнөөдөр С.Молор-Эрдэнэ бид хоёрыг яриад явахаар хүмүүс “Та нар мэдлэг боловсролтой олон залууг өөрсдийн талд нэгтгээч ээ. Өнөөдөр оюунлаг хүн хэрэгтэй байна” гэдэг хүсэлтийг тавих болсон. Биднийг иргэд мэдлэг боловсрол, хэнээс ч хараат бус, үзэл бодлоо илэрхийлэх хүчтэй байгааг хүндэтгэж байгаа.

-Гол нь та бүхний ард Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр байгаа гэдгийг одоо бараг ярихгүй хүн алга болжээ. Наад зах нь, өөрийн тань Н.Энхбаяр даргын өргөөнөөс гараад явж байгаа зураг хүртэл нийтлэгдсэн байсан?

-Тэр сонинд хувь хүнийг мөрдөх тагнах эрх байдаг эсэхийг би мэдэхгүй байна.

Тэр сонин МАН-ын удирдлагын хувийн сонин гэдгийг ч хүн бүхэн мэдэж байгаа. Миний хувьд Н.Энх­баяр дар­гыг хувь хүнийх нь хувьд маш их хүндэлсэн. Асар өндөр боловсролтой, оюунлаг хүн. Ганц алдаа нь хэтэрхий зөөлөн зантай байж магадгүй. Би бас нэг зүйлийг ойлгохгүй бай­гаа. Тэр хүн тухайн үед ганцаараа ажил­лаагүй. Багаараа ажил­ласан. Тэгэхэд муу юм хий­сэн нь үнэн л юм бол багийнх нь хүмүүс яагаад өнөөдөр болтол хариуцлага хүлээхгүй байгаа юм бэ. Зөвхөн “Н.Энхбаяр аймаар” гээд яриад байгаа биз дээ. Тэгж болохгүй. Түүнийхээ оронд алдаа байсан бол түүнийг нь бодитоор гаргаж ирээд, хэлэх хэрэгтэй шүү дээ. Өөрөө ч “Нэг хэсэг хү­мүүс миний  нэрийг барьж ажилд ордог байсан бол одоо намайг муулж ажилд ор­дог болсон бололтой” гэж хэлж байсан. Хүмүүс үнэ­хээр тухайн үед нь өөрт л ашигтай байвал юу ч хийсэн хамаагүй болчихсон үе юм.

-Тэр хүний өөрийнх нь бүрдүүлсэн баг өөр рүү нь дайрч байна. Энэ нь эргээд та нарт үл итгэх сэрдлэг, хардлагыг төрүүлэхгүй бай­на уу. Тэдний харилцаа бол та нарынхаас  илүү урт хугацааны бас ашиг сонирхлын арай илүү хамтрал баймаар юм?

-Үгүй ээ. Хардлага төрөх шалтгаан байхгүй шүү дээ. Н.Энхбаяр гэж хэн байсан юм бэ гэдэгт цаг хугацаа л хариулт өгнө. Би энд олон зүйл яримааргүй байна. Бүхэл бүтэн МАХН-ын их хурал хуралдаж байхад тэд яагаад ганц хүний эсрэг бүгдээрээ тэмцэв гээд бодоод үз дээ. Яагаад бүгдээрээ нэг хүнээс айв гээд. Хүн айхад ч шалтгаан байдаг биз дээ. Эмээх шалтгаан байгаа учраас л айж байгаа хэрэг.

-Тэгвэл Н.Энхбаяр дар­гыг айх айдасгүй учраас зоригтой дуугарч байгаа гэдэгт та итгэлтэй байна уу?

-Итгэлтэй байна. Тэр хүн хэнээс, юунаас айх юм бэ. МАХН-ын их хурлын өмнө ярилцлага өгөхдөө “Цааш­даа би ард түмэндээ өрөө төлж явна” гэж хэлсэн. Энэ үгийг ямар утгаар хэлснийг би тайлбарлаж мэдэхгүй. Гэхдээ бүхэл бүтэн нам, бүх дарга нар түүнээс айж эмээгээд байгаа нь их сонин санагдаж байна. Үнэхээр бусдын хэлээд байгаа шиг муу муухай хүн юм бол яагаад ингэж зоригтой дуу­гараад байгаа юм бэ гэдгийг бодох хэрэгтэй.

-Тэгэхээр таны хувьд Н.Энхбаяр гэдэг хүний зоригтой дуугарч буй тэр зөв бодлыг олж харсан гэж ойлгож болох нь ээ?

-Тийм ээ. Миний хувьд улс төрд орж хийрхэх шалтгаан байхгүй. Би цаашид онолын түвшинд л асуудлыг тавина. Би улс төрд орохгүй. Яахав, санал тавибал тухайн үед нь бодож үзнэ.

-МАХН цаашид хэвийн үйл ажиллагаа явууллаа гэж бодоход гуравдагч хүчний үүрэг гүйцэтгэх үү?

-Хуучин МАХН-аараа байна. МАН-ын удирдлагууд манай намын дүрмээр гэж яриад байгаа. Хуулиас дээ­­гүүр намын дүрэм гэж байхгүй.

-МАН тэгэхээр юу болох болж байна. Таны харж байгаагаар?

-Орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ги­шүүд асуудлыг дотроосоо гаргаж тавиад, Ардчилсан намынхан сөхөөд эхэлбэл МАН-ын асуудал хурцдах л байх. Иргэд бид­нийг яриад ирэхээр маш их омогшиж байна лээ, энэ тал дээр.

Г.ОТГОНЖАРГАЛ

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

oogii 2010-12-09 27.123.213.18

хүссэн хүлээсэн цаг эрлээв Одоо та нар тэгж ард түмэнийг минь басамжлан дарлах байхаа_МАН та бүхэн одоо хурдан зугтаацгаахэ хэ

Avatar

zochin 2010-12-09 202.70.34.2

zuv yum bichsen baina

Avatar

suulen huu 2010-12-09 98.245.88.5

Ataraa chi ter Enkhbayariind uy hiij bsan uym teriigee ehleed tailbar hii za uy Tegeed daraa ni sanuulahad Enkhbayar huuchintaigaa adil erh medeltei baisan bol cham metiig tooj uulzahgui baisan uym
Ataraa chi ter Dojoodorj yaj nohoitoj yavaad hog deer garch hench bish bolsoniig sanaarai Chi tenegteed hojoo haij yavaad hog deer garch hog bolov
erguu mini

Avatar

Зочин 2010-12-09 182.160.4.30

ХОТЫН ТӨВД БАЯНЗҮРХ ЗАХЫН УРД ТАЛД ШИНЭЭР БАРИГДСАН 79 М2 2 ӨРӨӨ БАЙРЫГ СОНИРХСОН ХҮМҮҮСТ ХАС БАНКНЫ 80 ХУВИЙН ЗЭЭЛД ХАМРУУЛЖ ХЯМД ЗАРНА

ХАРИЛЦАХ УТАС 99189208

Avatar

дорж 2010-12-09 203.91.117.3

МАН гээд хэсэг үл бүтэх олигархи баячууд луйварчид нь гарч яваад МАХН цэвэршээд харин гоё байгаа юм бишүүМАХН -ыг дэмжиж байна урагшаа Шинэбаяраа битгий ай олон хүн дэмжиж байгаа шүү

Avatar

ard tumneesee luivardsan 2010-12-09 202.55.191.24

ard tumneesee xuuliin tsoorxoi ashiuglaj xariin chonotoi niilj altnii noots luivardaj buudal unegui avaad tur tsadjee ter xun

Avatar

zov shuu Atar aa 2010-12-09 202.55.191.24

Ynshixad bas bolovcsroltoi gedeg ni xaragdlaa iim xumuuseer xureegee teleerei batbold bol xuuxeldei boloxoos bus uls torch biush oroo gold-iig luivardaj Chingis buudliig zavshij jaaxan xorongo l xuraagaa biz ter delxiid tur irsen zochin boloxoos bus monxiin ter xorongiinxoo ezen biush shuudee xen ch gesen l tiim
Odoo bux MAXN gishuudee shineer burtgej avaarai

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж