ОХУ-ыг Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн болохыг дэмжив

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

ОХУ-ыг Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн болохыг дэмжив

Дэлхийн худалдааны бай­гуул­лагад гишүүнээр эл­сэх ОХУ-ын хүсэлтийг
Ев­ропын холбоо дэмжсэн байна. Хойд хөршийн зүгээс модны экспортын тариф
бо­лон төмөр замын ачаа тээвэр­лэлтийн төлбөрийг буу­руулахыг
зөвшөөрсний дараа Европын холбооноос энэ мэдэгдлийг хийсэн байна.

ОХУ нь дэлхийн чөлөөт худалдааны байгууллагын гишүүн болоогүй цорын ганц хүчирхэг эдийн засгийн бүс юм.

“Одоо
хэлэлцээрт га­рын үсэг зурснаар манай орон Дэлхийн худалдааны
бай­гууллагын гишүүн болох яв­дал бодит болно” хэмээн Ерөнхийлөгч
Дмитрий Мед­ведев хэлсэн байна. Хэлэлцээрт Европын холбооны Худалдааны
коммиссар Карель Де Гюхт болон ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн сайд
Эльвира Набиуллина нар Европ-Оросын худалдааны уулзалтын үеэр гарын үсэг
зурсан байна. Ингэснээр ирэх онд 1993 оны зургадугаар сараас хойш 17
жилийн турш хүлээсэн ОХУ тус байгууллагын гишүүн болох боломжтой болжээ.
ОХУ нь Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн бус орнуудаас хамгийн том
эдийн засгийн бүс юм.

Финлянд болон Балтын орнуудын зүгээс тус
улсын мод болон төмөр замын тээвэрлэлтийн өртөг нь бусад орнуудад таагүй
нөх­цөл бүрдүүлж байна хэмээн гомдоллож байсны хариуд одоо 25 хувь
байгаа гаалийн татварыг 15 хувь хүртэл бууруулахаар тохиролцжээ. Гэхдээ
шинэ татвар ОХУ байгууллагын гишүүн болсоны дараа хэрэгжиж эхлэх юм.

Европын
холбооны 27 орон нь Оросын худалдааны хамгийн том түнш бөгөөд энэ оны
эхний есөн сарын байдлаар нийт худалдааны 50.4 хувийг эзэлсэн юм. Хоёр
эдийн засгийн худалдааны хэмжээ энэ хугацаанд 35 хувиар өсч, 217.8
тэрбум ам.долларт хүрсэн байна.

Европын холбооноос 66 тэрбум
еврогийн бүтээгдэхүүнийг Орос руу экспортолж, 115 тэрбум еврогийн бараа
импортолжээ. Европын орнуудын байгалийн хийн хэрэглээний 25 гаруй хувийг
Орос нийлүүлдэг тухай Евростат мэдээлж байсан юм.

Гишүүнээр
албан ёсоор элсэхийн тулд Дэлхийн худалдааны байгууллагатай 2011 оны
нэгдүгээр улирлын дотор гол хэлэлцээрүүдийг хийж дууссан байх ёстой
гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж