Санамж бичигт гарын үсэг зурав

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

Санамж бичигт гарын үсэг зурав

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдэврийн  газар, Болгар улсын Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих агентлаг хооронд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт Монгол Улсаас Болгар улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Ганхуяг, Болгар улсын Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих агентлаг /ЖДҮДА/-ийн гүйцэтгэх захирал Марияна Велков нар 2010 оны арванхоёрдугаар сарын 7-нд Софи хотноо гарын үсэг зурав. Уг арга хэмжээнд Элчин сайдын яамны  зөвлөх О.Пунцагдаш, Д.Ганболд, Болгар улсын ЖДҮДА-ийн гүйцэтгэх дэд захирал Нина Тодорова, ерөнхий нарийн бичгийн дарга Благшвест Джурин болон бусад албаны хүмүүс оролцов.

Энэхүү санамж бичигт гарын үсэг зурсанаар манай хоёр орны хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны тухай мэдээ, мэдээлэл солилцох, жижиг, дунд үйлдвэрийн түншлэлийг бий болгоход зуучлах, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, нийгмийн тогтвортой байдлыг бий болгож, эдийн засгийн хөгжлийг хурдасгахад хувь нэмрээ оруулах, Монголд Европын Холбооны нөхцөл, шалгуур, стандартыг амжилттай хэрэгжүүлэхэд Болгарын туршлагыг судлах, ашиглах зэрэг өргөн боломж нээгдэж байна хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж