Дундаж ангиллын мобайл GPU

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

Дундаж ангиллын мобайл GPU

gf_540m

Nvidia-ийн 500 серийн мобайл GPU-г одоо хэрэглэхэд бэлэн боллоо.
GT540M нь 96 CUDA цөмтэй, 128бит санах ойн интерфэйстэй бөгөөд графикийн
давтамж 672MHz, цөмийн давтамж 1344MHz, санах ойн давтамж нь 900MHz ба
мэдээж DirectX 11 дэмждэг юм байна.  Хүчин чадал хурдны хувьд дэсктоп
компьютерийн GeForce 9800GT, GTS250 гэх мэттэй л ойролцоо юм уу даа.
Ноутбүүкний хувьд бол энэ маш өндөр үзүүлэлт гэдгийг хэлэх хэрэгтэй.

gf_540m_02

Уг мобайл GPU гарсан даруйд Acer өөрийн шинэ загварын ноутбүүкэндээ
нэгтгэж худалдаанд гаргахаар болсон байна. Acer 4741G маркийн ноутбүүк
нь 2.66GHz-ийн Intel Core i5-480M CPU, 4GB RAM, 640GB HDD, Blu-ray диск
уншигч, 14 инчийн дэлгэцтэй гэнэ. Хятадаас бусад орнуудад сарын
дараагаас уг ноутбүүк худалдаалагдах юм байна.
Эх сурвалж: “Компьютер таймс”
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж