Селин Дионы ихрүүдийн зураг нийтлэгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

Селин Дионы ихрүүдийн зураг нийтлэгдлээ











Нэрт
дуучин Селин Дион өнгөрсөн
аравдугаар сард ихэр
хүүтэй болсон
билээ. Харин дуучин бүсгүй ихрүүдээ дэлхий нийтэд
танилцуулж, ихэр хүүтэйгээ авахуулсан зургаа
Hello сэтгүүлд нийтлүүлжээ.

Селин
Дион
“Эмэгтэй хүн яаж энэ бүхнийг хийдгийг би хэлж мэдэхгүй байна. Хэдийгээр хүүхэд
асрагч маань байнга тусалдаг ч зарим үед шүршүүрт орох ч цаг гардаггүй. Нөхөр маань
надаас чи сайн унтаж чадаж байгаа юу гэж асуудаг. Би чи тоглож байн уу гэж
хариулдаг. Хэдийгээр хангалттай унтаж чадахгүй байгаа ч би огтхон ч ядарч
байгаагаа мэдрэхгүй байна. Энэ бол миний удаан хүлээсэн аз жаргал” хэмээн
ярьжээ.

Хосууд
ихрүүддээ Eddy болон Nelson хэмээх нэр өг
сөн юм. Нэрний учрыг тайлбарлахдаа хөгжмийн продюссер Eddy Marnay болон Өмнөд Африкийн
Ерөнхийлөгч Nelson Mandela-гийн нэрийг бэлгэдэж сонгосон гэжээ.

Дуучны хэвлэлийн төлөөлөгч “Eddy бол хосуудын амьдралд чухал нөлөө үзүүлсэн
хүн. Харин Nelson Mandela-тай тэд хоёр жилийн өмнө уулзаж байсан ба хүний эрх,
эрх чөлөөг эрхэмлэгч жинхэнэ удирдагч хэмээн үнэлдэг. Түүнтэй хэдхэн хоромыг
хамт өнгөрөөсөн ч түүнээр бахархах сэтгэл төрсөн тухайгаа  дуучин болон
түүний нөхөр ярьж байсан. Хосууд хүүхдүүдээ өөрсдийнхөө нэрээр бахархаасай гэж
хүсч байгаа. Учир нь нэрийг нь бэлгэдэж өгсөн дээрх хоёр хүнээр тэд өөрсдөө
бахархдаг юм” хэмээн ярьсан юм.

Н.Наран

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж