OPI, Кети Перригийн хамтын бүтээл

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

OPI, Кети Перригийн хамтын бүтээл

Хумс арчилгааны төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ
алдартай
OPI компани дуучин
Кети Перритэй хамтран хумсны будгийн коллекци гаргаад байгаа. Дуучин Кети Перри
өнгө өнгийн гоёмсог латексан хувцсаар гоёх дуртай ба уг хувцсандаа тохируулан
тод өнгөлөг хумсны будаг хэрэглэдэг байна. Тэрбээр өөрийн шүтэн бишрэгчиддээ
зориулж ихэвёлэн хэрэглэдэг өнгийн хумсны будгуудаа худалдаанд гаргаад байгаа юм.

Хэдийгээр уг хумсны будгийн зар сурталчилгааны анхны
зурагт хуудас энэ долоо хоногоос цацагдаж эхлээд байгаа ч энэхүү хумсны будаг зах
зээлд эрэлт ихтэй байгаа аж.

Дашрамд сонирхуулахад, өнгөрсөн тавдугаар сард OPI компани Dreamworks-той хамтран
“Shrek”-ийн нэрээр нэрлэгдсэн
хумсны будгийн коллекци гаргасан юм. Энэхүү коллекцид багтсан хумсны
будагууд нь үлгэрийн ертөнцөд байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхээр тод өвөрмөц
өнгөтэй хийгдсэн
юм.  12
ширхэгтэй коллекци нь өнгөний өргөн сонголттой ба мөн дөрвөн ширхэгтэй мини
савлагаатайгаар ч худалдаалагдаж байгаа.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж