Утаатай агаар өөхлүүлдэг

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

Утаатай агаар өөхлүүлдэг

АНУ-ын Огайо мужийн их сургуулийн доктор Сунь Циньхуа (Qinghua Sun) удирдсан эрдэмтдийн хэсэг бохир агаар нь бүсэлхий хэсэгт өөх хуримтлуулж цусан дахь сахрын хэмжээг нэмэгдүүлдэг болохыг туршилтын хулганууд дээр тогтоогоод байна.

Эрдэмтэд  туршилт хийхдээ гурван долоо хоногийн настай хулгануудыг өдөрт зургаан цагийн хугацаанд 2,5 микрометрийн бичил хатуу бодистой бохир агаараар амьсгалуулж байсан гэнэ. “Бидний судалгаа бохир агаар өөхөн давхаргад өөрчлөлт оруулж, сахрын шижин үүсгэх аюултайг харууллаа” гэж Сунь Циньхуа туршилтынхаа арав дахь долоо хоногийн дараа мэдэгдэв.

Сунь Циньхуа ба түүний хэсгийнхэн шинэ хулгануудыг дөрвөн хэсэгт хуваан эхний хоёр хэсгийг өөх тос багатай хоолоор, үлдсэн хэсгийг нь өөх тос ихтэй хоолоор тэжээж байсан гэнэ. Тэднээс нэг нэг бүлгийн хулгануудыг цэвэр ба бохир агаараар амьсгалуулжээ.

Мэргэжилтнүүдийн тэмдэглэснээр цэвэр агаар ба ердийн хоолтой хулганууд зүгээр л өсч бай­сан бол өөх тостой хоолтой хулганууд нь бүдүүрч байсан нь мэдээж. Гэхдээ бохир агаараар амьсгалсан хулгануудаас сонин үр дүн харагдаж байлаа. Арьсан доорх тэдний өөхөн давхарга гэдэсний хэсгээрээ ердийн хулгануудынхаас 1,5 дахин ихэссэн байв. «Ма­най су­далгаа нь энгийн хоол ундтай байсан ч хатуу бичил бодистой агаар өөхөн давхаргыг нэмэгдүүлж байгааг харууллаа» хэмээн доктор Сунь Циньхуа өгүүлэв.

«Effect of Early Particulate Air Pollution Exposure on Obesity in Mice» нэртэй тэдний судалгааны материал Integrative Physiology/Experimental Medicine сэтгүүлийн сүүлчийн дугаарт хэвлэгдсэн байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж