Америкийн сонины рекламын орлого багасав

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

Америкийн сонины рекламын орлого багасав

Сонин худалдах автомат. Фото: AFP

Америкийн сонинуудын рекламын, түүний тоонд онлайны сурталчилгаанаас орох орлогын хэмжээ энэ гуравдугаар улиралд мөн оны энэ үеийнхээс таван хувиар бууран 6,1 тэрбум ам.доллар болсон байна. Жилийн өмнө рекламын орлого 6,4 тэрбум болж байжээ. Энэ тухай Америкийн сонины холбооны (NAA) мэдээнд өгүүлсэн байна.

NAA тэмдэглэснээр рекламын зах зээл 15 дахь улиралдаа дараалан буурч байна. Гэхдээ бууралт саарч эхэлсэн гэж NAA үзжээ. Долдугаар сараас есдүгээр сарын хоорондох тэр уналт нь 2007 оны сүүлчээс хойш орлого хамгийн багаар унасан хэмжээ юм. 2010 оны эхний улиралд тэр зах зээлийн уналт 9,7 хувь, хоёрдугаар улиралд 5,55 хувьтай байлаа. Сони­нуудын рекламын орлого өнгөрсөн жилд өмнөх онтой нь харьцуулахад 29 хувиар унасан байжээ.

Оросын сонины рекламын зах зээл анх удаагаа сүүлийн 18 сарын дотор дөрвөн хувиар ихсэн 2,8 тэрбум рубльд хүрсэн байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж