Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

Wikileaks ба сэтгүүл зүй

-Wikileaks дөрөв дэх засаглалын нэг хэсэг, гэхдээ бүрэн утгаараа биш. Өөрөөр хэлбэл, энд сэтгүүлчийн хөдөлмөр байхгүй. Wikileaks бол асар их мэдээллийн эх сурвалж-

Wikileaks сайттай холбоо­той дуулиан түүнийг үүсгэн бай­гуулагч Жулиан Ассанжег хэд хэдэн хэрэгт буруутган ба­ривчилсанаар улам өндөр авч байна. Даваа гаригийн оройн Лон­дон хотноо баривчлагдсан Ассанжегийн өмгөөлөгчид тэд­ний үйлчлүүлэгч гэм буруу­­гүй, энэ бол зөвхөн түүний эрх­­лэн гаргадаг Wikileaks сай­­тын амыг барих оролдлого хэ­­мээн мэдэгдэж байна. Ха­­рин Их Британийн албаны эх сурвалж Ассанжегийн барив­­чилгаа Wikileaks сайттай огт холбоогүй, Ассанжегийн Шведэд байхдаа үйлдсэн байж бол­зошгүй хэрэгт буруутган баривчилж байгаа хэмээн мэ­­дэгдсээр байгаа.

Өнгөрсөн сарын сүүлээс Wikileaks сайтад АНУ-ын дипломат албаны нууц барим­­тууд дэлгэгдэж эхэлсэнээс хойш уг сайтын ажиллах нөх­­­цөлийг хаах шат дараатай алх­­­мууд хийгдэж ирсэн бөгөөд энэ бүхэн Ассанжегийн эрх чөлөө хязгаарлагдсанаар төгсөх нь тодорхой байсан юм. Тиймээс ч түүний хамтран зүтгэгчид нь “хэрвээ Ассанжег баривчлах аваас илүү ноцтой мэдээлэл гарган тавина” хэмээн мэ­­­дэг­­­дэж байсан. Wikileaks сай­­­тын хандивлагч томоохон компа­­­ниуд болох Master card, PayPal зэрэг компанийн хандивийн дансыг хаасан. Ассанжег ба­­рив­­­чилсныг эсэргүүцсэн хаке­­­­­­рууд өчигдөр Шведийн Про­курорын байгууллагын сайтыг ажил­лагаагүй болгосон. Wikileaks-тэй холбоотой хэ­рэг явдлын өрнөл араасаа хэд хэдэн чухал хэлэлцүүлгийг да­­гуулж байна. Юун түрүүн энд мэдээлэл авах эрхийн асуу­­­дал хөндөгдөж байгаа юм.

“Ил тод байдал нь бүх хүнд сайн сайхан нийгмийг бүр­­­дүүлж чадна”

Хориотой нууц, хүний мууг үзсэн мэдээллийг хам­­­гийн түрүүн сонирхон унш­­­даг нь хүний төрөлхийн зан. Wikileaks-ийн тухайд өнгөр­­­сөн зун АНУ-ын цэргүүд Иракт энгийн иргэдийг буудаж бай­­­­гаа видео бичлэгийг анх та­­­вьж шуугиан тарьсан. Дараа нь Афганистанд амь үрэгдсэн АНУ-ын цэргүүдийн тоог “үнэ­­­нээр нь” нийтэлсэн нь ээл­­­жит шуугиан болсон. Энэ удаа­­­гийн цувралаар тавьж буй нууц мэдээлэл нь нийтдээ 250 мянга гаруй гэж байгаа бө­­­гөөд эцсийн дүндээ АНУ-ын олон улсын тавцан дахь нэр хүндэд ихээхэн уршиг уда­­­хаар байгаа юм. Тиймээс ч АНУ-ын Төрийн нарийн бич­гийн дарга хатагтай Хил­­­лари Клинтон зарим нэг орны түншүүддээ урьдчилан мэдэг­­­дэж, “цус харвахгүй” байхыг ан­­хааруулсан гэх.

Дэлхийн улс төрийн гол тоглогч АНУ-ын эс­­­рэг удаа дараа ийнхүү дай­­­ралт хийж буйг зохион байгуу­­­лалт­­тай­­гаар АНУ-ын эсрэг чиг­­­­­лэ­­сэн гэж хэлэх хүн байгаа ч хэв­­лэлийн эрх чөлөөг хам­­­гийн дээдэлж, дэлхийн улс ор­­­нуу­­­дыг “хэвлэлийн ха­­­гас эрх чө­­­лөө­­­тэй”, “эсвэл хэв­­­лэ­­лийн эрх чөлөөгүй” хэмээн то­­дор­­­хойл­­­дог АНУ-ын та­­­лаарх мэдээл­­лийг дэлхийн 200 гаруй улсын иргэд мэдэх эрх­­­гүй гэж үү.

Мэдээж ямар ч улс оронд тухайн улсын хуулиар хам­­гаалсан нууц гэж байдаг. Гэвч  Wikileaks-ийн дэлгэсэн мэдээл­­­лүүд дотор нууцын анги­­­лалд багтахааргүй, шан­­­таажлах, басамжлах зорил­­­гоор авсан мэдээллүүд бай­­­­­­­гааг анзаарсан биз. Ту­­хайл­­­­­бал, Ита­­лийн Ерөнхий сайд С.Бер­­лусконийг “нэр ал­­­дарт дур­тай, дээрэлхүү”, Зимбаб­­­вегийн Ерөнхийлөгч Роберт Мугабег “галзуу өвгөн” хэмээ­­­жээ. Тэгээд ч хуулиар хам­­­гаал­­сан нууц мэдээллийг хуу­­­лийн­­хаа хүрээнд хамгаалах нь ту­­­хайн улсын үүрэг. Лондонд баривч­­­лагдаад буй Ассанже “Ил тод байдал нь бүх хүнд сайн сайхан нийгмийг бүр­­дүүлж чадна” хэмээн хэлсэн нь түү­­­ний сайтын гол философи юм.

Wikileaks сэтгүүл зүй хоёр хамаатай юу?

Wikileaks-ийн дэлгэсэн мэ­­дээл­­­­лүүд сэтгүүл зүйн ут­гаар авч үзвэл мэдээ биш юм. Сэт­­гүүл зүйд олон нийтэд тү­­гээх зорилгоор бэлтгэсэн сэт­­­гүүл­­­чийн бүтээлийг мэдээ гэж үзнэ гэсэн томъёолол бай­­­­­­даг. Үүнээс үүдэн дараа­­­гийн хэлэлцүүлгийн сэдэв гарч байгаа юм. Энэ бол ор­­чин ца­­гийн техникийн дэв­­­шил, тех­­нологид суурилсан мэдээл­­­лийн шинэ хэлбэр онлайн мэ­­­­­­дээллийн ач холбогдол цар хү­­­­­рээ, зохицуулалтын асуудал юм.

Дэлхийг хэрсэн интер­­­нэтийн сүлжээ нь хүн хүс­­­сэн мэдээллээ хэзээ ч авах болом­­жийг бүрдүүлж байгаагийнхаа хэрээр хэрэглэгч-уншигчаас мэ­­­­­дээллээ зөв хүлээн авч бо­­ловсруулах соёл, мэдлэгийн төв­­шинг шаардаж байна. Нэ­гэн зэрэг хэдэн сая хүн хүлээн авч байгаа учраас интернэтийн сай­тууд бол мэдээллийн хэ­рэг­­сэл.

Wikileaks дөрөв дэх за­­саглалын нэг хэсэг, гэхдээ бү­­рэн утгаараа биш. Өөрөөр хэл­­­бэл, энд сэтгүүлчийн хө­­дөл­­­­мөр байхгүй. Wikileaks бол асар их мэдээллийн эх сур­­­валж.

Wikileaks-ийн үр дагавар юу вэ?

Нууцыг улам нууцлах бол­но гэдэгт олон хүн ит­­­гэлтэй байна. Өөрөөр хэлбэл, сэт­­гүүлч бидний ажил улам тө­­вөгтэй болж, төрийн бай­­­гууллагуудын мэдээлэл улам хааг­­­дах аж. Тэртэй тэргүй хаалт­­­тай байдаг төрийн бай­­­гууллагуудаас үг унагах ар­­­­гагүй болж магадгүй байна. Сэт­­­гүүлчид бидний ихээхэн найд­­вар тавьж байсан Мэ­­­дээллийн авах эрхийн хуулийн төсөл одоо хаа яваа нь мэдэг­­­дэхээ больжээ.
“Мэдээж төрийн өндөр ал­­­бан тушаалтнууд, тэдний доор ажилладаг түшмэдүүдийн мэ­­­дээлэлд хандах хариуцлага өн­­­дөрсөнө. Өөрөөр хэлбэл, улам нууцлах болно. Чухал шийд­­­­­­вэрүүдийг албан ёсны уул­­­залт хэлэлцээрүүдийн ард биш, протокол хөтөлдөггүй “зан­­­гиагүй уулзалт”-уудын үеэр гаргах нь ихэснэ. Дээд бо­­­лоод дунд тушаалтнуудын ха­­рилцан итгэлцлийн асуудал сөхөгдөж, давхар хяналтын дамж­­­лага гарах болно” хэ­­­мээн Сингапурын Үндэсний их сургуулийн профессор Сай­­­мон Честерман бичжээ.

Д.НАРАНТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж