Улаанбаатарт цас орно

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт цас орно

Ихэнх нутгаар үүлэрхэг, цас орно. Салхи баруунаас хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч баруун болон говийн нутгийн зарим газраар цасан шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон Сэлэнгэ, Хэрлэн голын сав газраар 13-18 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан,  бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, цасан шуурга шуурна. 8-10 градус хүйтэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж