Эмч нар сургуулиудад ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

Эмч нар сургуулиудад ажиллаж байна

Гепатит А-ын өвчлөл манай хүн амын дунд нутагшмал байдалтай, тархалт нь төв суурин газарт, хүүхдийн байгууллагад, 10 хүртлэх насны хүүхдүүдийн дунд, жил бүрийн 8-12 дугаар сард, дэгдэлтийн байдлаар гардаг аж.  Улсын хэмжээнд вирүст гепатитын өвчлөлийн тохиолдол 1300 гаруй тохиолдол бүртгэгджээ. Одоогийн байдлаар вирүст гепатитын өвчлөлийн тархалт Говь-Алтай, Өвөрхангай, Дорнод, Дорноговь, Хөвсгөл, Сүхбаатар аймагт улсын дунджаас дээгүүр үзүүлэлттэй байгаа аж.

Аймгуудад бүртгэгдсэн нийт гепатитын өвчлөлийн 66,4 хувь нь аймгийн төвөөс, 33,5 хувь нь сумдаас бүртгэгдэж байгаа ажээ. Вирүст гепатит өвчнөөр өвчлөгсдийн 86,7 хувь нь 0-14 насны хүүхдүүд ба 43,5 хувь нь сургуулийн насны, 28 хувь нь цэцэрлэгийн хүүхдүүд байна.  Өвчлөл өндөртэй Хөвсгөл, Дорнод, Өвөрхангай, Баянхонгор, Дорноговь аймагт вируст гепатитын голомтонд  эмч нарын баг өнгөрсөн долоо хоногт ажиллаад ирсэн байна. Харин нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17, СБД-ийн 35-р сургуульд вируст гепатит өвчин голомтлон гарсан тул эмч нар дээрх сургуулиудад ажиллаж байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж