Хүүхэд томуу болон нүдний ханиадаар өвчлөх нь их байна | News.MN

Хүүхэд томуу болон нүдний ханиадаар өвчлөх нь их байна

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

Хүүхэд томуу болон нүдний ханиадаар өвчлөх нь их байна

-Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч дарга  П.Эрхэмбаяраас тус дүүрэгт байдал ямар байгаа талаар тодрууллаа-

Өвлийн улиралд ханиад томуу  ихэсч, нийслэлийн эмнэлгүүд ачааллаа дийлэхгүйд хүрчээ. Зарим дүүргийн нэгдсэн эмнэлгүүд өрхийн эмч нарыг дайчлан ажиллаад ч ачааллаа багасгаж чадахгүй байгаа гэнэ. Гэтэл ачаалал дан ганц хүйтний улиралтай холбоогүй гэж хэлэхэд болно. Учир нь орон нутгаас шилжин ирэгсэд ихэвчлэн захын дүүргүүдэд нэмэгддэг. Энэ нь ачаалал нэмэгдэх бас нэг шалтгаан болоод байна гэж мэргэжлийн хүмүүс ярьж байна. Бид нийслэлийн хамгийн их хүн амтай дүүргүүдийн нэг Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч дарга П.Эрхэмбаяраас тус дүүрэгт байдал ямар байгаа талаар тодруулсан юм.
   
-Хүйтний улирал, утаагаа дагаад томуу, томуу төст өвчний өвчлөл ихэссэн байна. Танай дүүргийн хувьд ачаалал хэр байна?

-Манай дүргийн Эрүүл мэндийн нэгдлийн хувьд зөвлөх поликлиник,  салбар амбулатор хоёр, 24 өрхийн эмнэлэгтэйгээр иргэдэд анхан шатны болон хоёр дахь шатны үйлчилгээ үзүүлж байгаа. Ер нь бол ачаалал их байна. Гэхдээ томуу, томуу төст өвчин нь хүйтний улиралд гэхээсээ илүү хүн ам нэмэгдсэнтэй холбоотойгоор ачаалал ихээр үүсгэж байна. Сая хүн ам орон сууцны тооллогоор манай дүүрэгт 280 мянган хүн тоологдсон. Дээрээс нь ихэнх  оюутны байрууд манай дүүрэгт байдаг. Гэтэл манайх 1990 оны 70 мянган хүнд үйлчилдэг байсан тэр үеийнхээ хүчин чадлаар ажиллаж байна. Бид өнөөдөр хорин жилийн өмнөх нөхцөл байдалд 280 мянган хүнийг хүлээж авч байна гэхээр ачааллаа дийлэхгүй байхаас аргагүй шүү дээ. 

 -Ачааллаа дийлэхгүй байгаа ийм үед та бүхний хувьд ямар арга хэмжээ авч байна?

-Бид маш их ачаалалтай ажиллаж байна. Дээрээс нь хүүхдийн түргэн тусламжийн төв дээр өрхийн эмч нарыг ээлжлэн ажиллуулж, аль болох ирсэн хүмүүст бүгдэд нь үйлчилж шаардлагатай арга хэмжээг авч байна. 24 цагаар тасралтгүй ээлжээр ажиллаж байгаа. Дуудлагаар явахад хүндрэлтэй талууд их байна. Хүмүүс нь хаягаа мэдэхгүй, уулын энгэрт буусан айлууд тодорхой хаяггүй, бүртгэлгүй гээд дуудлагаар очиход хүндрэлүүд их гардаг. Тиймээс холбогдох байгууллагууд эрүүл мэнд, эмнэлгийн ажилд анхаарлаа хандуулах шаардлагатай байна.

-Эмч ажилчдын тоог нэмснээр ачаалал багасах хандлага байна уу?

-Угаасаа хүн ам ихтэй болохоор яагаад ч ачаалал багасахгүй. Зөвхөн эмэгтэйчүүдийн нэг эмч л гэхэд 350 хүн хүлээж авдгаас өдөрт 60 хүн үзэж амждаг. Манайх эмэгтэйчүүдийн эмчийнхээ тоог 10 болгож нэмээд ч ийм л ачаалалтай байгаад байна. Одоогийн байдлаар манай дүүрэг дээр хамгийн их анхаарал татаж байгаа асуудал бол эх хүүхдийн эрүүл мэнд. Эрүүл ээжээс эрүүл хүүхэд төрнө. Тиймээс бид энэ асуудал дээр холбогдох байгууллагуудад санал гаргасан ч одоогоор үр дүнгээ өгөөгүй л байна. 

-Томуу томуу төст өвчнөөр бага насны хүүхэд өвчлөх нь ихэссэн байна?

-Тийм ээ. 14 хоногийн өм­нөөс эрс ихэссэн. Ихэвчлэн  0-5 насны хүүхэд томуу болон нүдний ханиадаар өвчлөх нь их байна. Хүүхдүүд өндөр халуурч, хоолой нь идээлэх, боох шинж тэмдгүүдээр ихэвчлэн илэрч байна. Амбулаторын үзлэгийн 10-15 хувийг томуу, томуу төст өвчин, хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлэгчдийн 70 хувийг то­муу­гаар өвчилсөн хүүхдүүд эзэлж байна. Сүүлийн өдрүүдэд жирэмсэн эмэгтэйчүүд томуугаар өвчлөх хандлага нэмэгдэж байгаа. Энэ нь хувийн ариун цэвэр, ажил амралтын дэглэмээс шалтгаалдаг.

-Жирэмсэн эмэгтэйчүүдийн өвчлөл ихэсч байна гэлээ. Ер нь хүмүүс яаж сэргийлэх вэ?

-Хувийн ариун цэвэр сахиж, ялангуяа бага насны хүүхдүүдэд эцэг эхчүүд байнгын анхаарал халамж тавьж байх хэрэгтэй. Мөн хүн бүр амин дэм сайн ууж аль болох гадуур гарахдаа амны хаалт хэрэглэж хэвших хэрэгтэй.

Ш.ОЮУНЧИМЭГ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

onon 2010-12-09 203.91.117.3

BAGRO мэдээлж байна “Баясах Трейд” ХХК нь 15 жилийн турш манай компанийг дэмжин ажиллаж хамтдаа хөгжсөн нийт худалдан авагч хэрэглэгчиддээ зориулж KOWAR болон дотооддоо үйлдвэрлэж буй шилдэг брэнд BAGRO хүнсний бүтээгдэхүүний худалдан авалтын үнийн дүнгээс хамаарсан 50 сая төгрөгийн шагналын сантай супер сугалаат худалдаагаа зарлалаа

Avatar

www.freecall.mn 2010-12-09 202.170.67.217

Сайн байцгаана уу
Манай Компани та бүхэнд
дэлхийн 200 гаруй оронруу маш хямд үнээр ярьж болох Freecall Картыг санал болгож байна холбоо барих утас 11350550

Avatar

Зочин 2010-12-09 65.163.88.26

Манай 1000zahiacom интернэт дэлгүүр маань Монголд одоо байгаа томоохон Электрoн барааны дэлгүүр болох Next Computers дэлгүүрт зарагдаж байгаа бүх notebook tablet laptop netbook компьютэрүүдийг 30 хямдаар таны гар дээр үйлдвэрийн баглаа боодол битүүмжлэлтэй нь найдвартай хүргэж чадна Бид 100 оригналь бараа зардаг гэдгээрээ бахархдаг шүү

Та зөвхөн манай 1000zahiacom -оос худалдан аваарай

Баярлалаа

Шинэ Жилийн Мэнд Хүргэе

Avatar

э 2010-12-09 202.72.245.190

хїїхдээ эхийн гэдсэнд байх їеээс нь экологийн цэвэр олон тєрлийн урагт ирэх тэжээллэг чанар нь сайн хїнсээр хооллож эхийг эрїїл агаартай орчинд байлгавал насан туршийн дархлаа тогтож тєрсєн хїїхэд євчлєхгїй магадлал 2 даихн нэмэгдэнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж