Чуулганы дэгийн хуульд өөрчлөлт орно

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

Чуулганы дэгийн хуульд өөрчлөлт орно

-Yндсэн хуулийн “Монгол УИХ-ын бvтэц зохион байгуулалт, vйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно гэсэн заалт, дэгийг хуулиар биш тогтоолоор баталсан нь Үндсэн хууль зєрсєн явдал гэж vзсэн Цэцийн дvгнэлт УИХ-ыг энэ талд анхаарлаа хандуулахад хvргэсэн байна-

Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр хуралдаж УИХ-ын хуралдааны дэгийг хэрхэн өөрчлөх талаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр товлосон байсан ч дараагийн долоо хоног хүртэл хойшлуулав. Учир нь Ажлын хэсэг даваа гаригт хуралдах байсан ч намын бүлгүүдийн хуралдаан сунжирснаас болоод хуралдаж амжаагүй. Ажлын хэсгийн нэгдсэн санал дүгнэлт хүлээгдэж байгаа тул байнгын хорооны хуралдааныг хойшлуулсан байна.

Хуулийн төсөл боловсруулагчид хууль батлах шаардлагаа УИХ 2002 онд стратеги төлөвлөгөөгөө баталж Монгол Улсын парламентын ойрын болон урт хугацааны хөгжлийн зорилго, зорилтуудаа тодорхойлсон. Мөн УИХ-ын дарга 2006 оны есдүгээр сарын 27-нд 89 тоот захирамж гаргаж УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэгтэй ажлын хэсэг байгуулж, хуулийн төслийг 2008 оны аравдугаар сарын 25-ны дотор өргөн мэдүүлэхийг үүрэг болгосон юм.

Түүнчлэн УИХ-ын 2009 оны тавдугаар сарын 18-ны өдрийн 38 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын хууль тогтоомжийг 2012 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд Монгол Улсын Их Хурлын болон Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг боловсронгуй болгох асуудал тусгагдсан зэргийг үндэслэн тайлбарлаж байгаа аж. Мөн Yндсэн хуулийн “Монгол УИХ-ын бvтэц зохион байгуулалт, vйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно гэсэн заалт, дэгийг хуулиар биш тогтоолоор баталсан нь Үндсэн хууль зєрсєн явдал гэж vзсэн Цэцийн дvгнэлт УИХ-ыг энэ талд анхаарлаа хандуулахад хvргэсэн байна. Ингэснээр 1997 онд Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг бие даасан хууль болгон батлан гаргасан ба тус дэгийн тухай хуулийг 2001, 2006 онуудад УИХ-ын тогтоолоор батлан гаргасан байна.

Харин 2007 онд Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль болгон УИХ-аас баталсан аж.

Р.РАШ: ЗАВСАРЛАГА АВЧ  АЖИЛД СААД БОЛДГИЙГ БОЛИХ ХЭРЭГТЭЙ

УИХ-ын чуулганы дэгийг өөрчлөх асуудлаар хэд хэдэн хуулийн төсөл хүлээгдэж байна. Энэ хуулийн төслүүдтэй холбоотойгоор чуулганы дэгийг өөрчлөх ямар саналтай байгаа вэ?

УИХ-ын чуулганы үйл ажиллагаанаас болж улсын ажил жигдрэхгүй байж таарахгүй. Хэлэлцэх асуудлыг хэл амаа олоод урагшлуулж л байх ёстой. Ялимгүй шалтгаанаар, улс төрийн шаардлага гэх зүйлээр шалтаглан завсарлага авах зүйл бол хэрэггүй. Энэ бүгд хууль тогтоох байгууллагын нэр хүндэд сөрөг үр дүн үзүүлж байна. УИХ-ын ажиллагаа улс оронд үлгэр жишээ үзүүлж байх ёстой. Нэгнийхээ ажилд тээглэн, бие биедээ чөдөр тушаа болоод л байвал улсын ажил тэр хэмжээгээр сунжрах болно.

Чуулганы дэгийг өөрчлөх төслийн гол зүйл бол завсарлага авч ажилд саад болдийг болих тухай юм. Бусад зүйл нь яах вэ шийдэж болох асуудал.

Байнгын хороодын хуралдаанд сэтгүүлчдийг оруулахгүй байх тухай зохицуулалт хуулийн төсөлд бий. Энэ зохицуулалтын арга хэр оновчтой вэ?

Байнгын хорооны хуралдааныг хаалттай байлгах нь зүйтэй гэж үздэг хүмүүс бий. Би гэхдээ үүнтэй нь санал нэгддэггүй. Байнгын хорооны хуралдаан гэдэг нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны бүрэлдэхүүн хэсэг нь. Харин ч Байнгын хороодын хуралдаан дээр илүү чухал асуудлууд хөндөгддөг. Иймд тэнд сэтгүүлчид байхгүй байж таарахгүй. Хэрвээ Байнгын хороон дээр байлгахгүй гэвэл УИХ-ын чуулган дээр байлгах нь нэр төдий л зүйл болно.

Д.ГАНХУЯГ: ХЯНАН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ НЭМЖ ОРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ

УИХ-ын тухай хууль, УИХ-ын дэгийн тухай хуулийг өөрчлөх хэд хэдэн гишүүдийн төслүүд бий. Мөн шинэчилсэн найруулгын төсөл ч бас хэлэлцүүлэгдэж байгаа. Ер нь парламент шинээр гарч ирснийхээ дараа чуулганы дэгээ баталдаг. Гэтэл энэ парламент бүрдээд гурав дахь жилдээ ороод явж байна.

Хуулийн төслүүдэд нэгдүгээрт, нэгдсэн хуралдаан дээр хуулийн төслүүдийг хэлэлцэхэд маш олон гишүүд санал хэлж, асуулт асуудгийг хураангуйлах тухай байгаа. Цаг хэмнэх гэдэг талаас нь харвал ийм зүйл байж болох юм. Гэхдээ хорьхон жилийн түүхтэй манай парламентын хувьд, мөн томоохон чухал шийдвэр гаргах гэж байгаа талаас нь харвал тийм ч үр дүнтэй зүйл биш.

Хоёрдугаарт, Парламент нь хууль баталдаг ч, хуулийнхаа хэрэгжилтэд хяналт тавьдаг чиг үүрэгтэй. Гэтэл энэ чиг үүрэг нь өрөөсгөл байсаар байна. Хуулийн хэрэгжилтэд хяналт тавихын тулд тодорхой баримттайгаар хэнийг ч УИХ-ын өмнө аваачин асуулгад оруулах боломж байх ёстой. Ийм хянан шалгах ажиллагааг нэмж оруулах шаардлагатай.

Түүнчлэн завсарлагатай холбоотой асуудлыг мөн тусгасан байгаа. Уг нь завсарлага авах бол байж болох л зүйл. Буруу шийдвэр гарах юм бол хэн хариуцлага хүлээх юм бэ. Гэхдээ завсарлага авчхаад чимээгүй суугаад байж болохгүй. Мөн улс төрийн шалтгаанаар ингэж хааж болохгүй.  

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж