Үндсэн хуулиа өөрчлөх үү? | News.MN

Үндсэн хуулиа өөрчлөх үү?

Хуучирсан мэдээ: 2010.12.09-нд нийтлэгдсэн

Үндсэн хуулиа өөрчлөх үү?


Ерөнхийлөгч Ц.Элбэг­дор­жийн 2009 оны сонгуульд орох­доо өөрийн гол имидж бол­госон “Нүүх үү, Үлдэх үү” лекцийн нэр улс төрийн хү­рээнд “моод” болоод байгаа. Мон­­гол Улс нүүх үү, үлдэх үү?

Энэ асуултад хариулт бо­­лох бас нэгэн хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэж эхлээд бай­­гаа нь Үндсэн хуульд нэ­­мэлт өөрчлөлт оруулах жур­­мын тухай хуулийн төсөл. Өн­­гөрсөн долоо хоногт УИХ хуу­лийн төслийн хэлэлцэх эсэ­хийг шийдсэн. Ирэх 7 хо­ногт эхний хэлэлцүүлгийг хийнэ.

1992 онд баталсан шинэ Үнд­сэн хуульд өөрчлөлт оруу­­лах асуудал 2004 оны пар­­­ла­­ментаас эхлэн өдөөгдсөн бо­ловч одоо хэр нь өөрчлөлт оруулж чадаагүй байгаа нь энэ. Ялангуяа 2000 оны УИХ-ын сонгуулийн дараа МАХН дан­­гаараа эрх барьж байхдаа “хууль зөрчиж оруулсан” гэх өөрч­­лөлтөөс болж Үндсэн хууль­­даа гар хүрэхээс айх айдас улам нэмэгдсэн билээ. Тий­мээс Үндсэн хуульд нэ­мэлт өөрчлөлт оруулахын тулд да­­гаж мөрдөх ёстой журмыг бо­ловс­­руулж, үүнийгээ хуульч­­­­­­­лан батлахаар болсон нь энэ.

“Хууль зөрчиж оруул­сан” гэх 2000 оны нэ­­мэлт өөрчлөлтөд чухам юу тус­­гагд­­сан бэ? Үүнийг ярихын өм­нө тухайн үеийн улс төрийн нөх­цөл байдлыг үнэлж үзэх зайлш­­гүй шаардлага гарна. 1992 оны Үндсэн хуульд бай­­сан нэг чухал зүйл нь засаг­­ла­­лын эрх мэдлийг нарийн зааг­­­лаж, УИХ-ын гишүүн хуу­­лиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан ту­­­шаал хавсрахыг хориглосон. Өөрөөр хэлбэл, Засгийн газ­­­­рын гишүүн буюу сайдын ал­бан тушаалыг хавсарч гүйцэт­гэхийг ч мөн хориглоно гэсэн үг. Харин үүний “гор”-ыг 1996-2000 онд эрх барьсан улс төрийн шинэ залуу хүчин бо­лох “Ардчилсан холбоо” эвс­­лийн Засгийн газрууд хана­тал амс­­сан билээ. Дөрвөн жи­лийн хуга­цаанд гурван Зас­гийн газраа огц­руулж, дөр­вөн Засгийн газар бай­гуул­­сан байдаг. Хэдийгээр үүнд тухайн үед сөрөг хүчин бай­сан МАХН-ын бүлгийн ша­халт дарамт, анх удаагаа зас­гийн эрх авсан шинэ залуу ард­чилагчдын эв нэгдэлгүй бай­дал гол үүрэг гүйцэтгэсэн гэх боловч гарцаагүй үнэлж үзэх ёстой бас нэг хүчин зүйл нь Засгийн газрыг 100 хувь парламентын гаднаас бүр­дүүлсэн явдал. Энэ нь улс тө­рийн тогтворгүй байдлыг бий бол­гох, Засгийн газрыг хэт хэврэг байдалд оруулах сөрөг талтай юм гэдэг сургамж. Учир нь төрийн эрхэнд сайн, муу этгээд байхаас үл хамаа­ран төрийн аппарат саадгүй ажил­лаж байх нь хуулийн гол шаард­лага.

1997 онд М.Энхсайханы, дараа нь Ц.Элбэгдоржийн Зас­гийн газрыг огцруулахад ч тэр үед эрх барьж байсан “Ард­чилсан холбоо” эвслийн тодор­хой хэсэг УИХ дахь цөөн­хийн бүлэгтэй хамтран хү­чин зүтгэснээс энэ бүхэн тодорхой харагдана. Харин да­раа нь Ерөнхий сайд Ж.Наран­цацралтыг “Орос руу бичсэн захидал” гэгчээр шал­таглан асуудал босгож ирэ­хэд танхимынх нь бүх ги­шүүд “Бид энэ Ерөнхий сайд­тай хамтарч ажиллаж чадах­гүй” хэмээн гарын үсэг зурс­ны хүчинд сайдынхаа ал­банд үлдэж, Ерөнхий сайдаа огц­руулснаар улс төрийн тогт­вортой байдлыг тодорхой хэм­жээнд авч үлдсэн боловч тэр нь ч бас ёс зүйн хувьд жаахан тоо­гүй дүр зургийг түүхэнд үл­дээсэн билээ. “Урвагч сайд нар” гэдэг.

Бас өөр нэг нөхцөл байдал үүссэн нь Ц.Элбэгдоржийн Зас­гийн газрыг огцруулсны дараа “Ард­чилсан холбоо” эвслээс Да.Ган­болдыг Ерөнхий сайдад томилуулахаар нэр дэв­шүүлээд Ерөнхийлөгчтэй зөв­шил­цөхөөр долоо удаа санал оруула­хад Ерөнхийлөгч Н.Багабанди түү­ний нэрийг долоон удаа бу­цааж, Ерөнхий сайд асан Ц.Элбэг­дорж бүтэн найман сар үүрэг гүйцэтгэгчээр ажил­ласан. Уг нь бол пар­ла­ментын засаглалтай оронд УИХ-д олонхи болсон улс тө­рийн нам, эвсэл Ерөнхий сай­даа санал болгодог. Гэвч тухайн үед Үндсэн хуульд “Ерөнхийлөгчтэй зөв­шил­цө­нө” гээд заачихсан байсан тул Н.Багабанди тэр заалтыг барьж унаад, “зөвшилцөхгүй ээ” гээд хэвтчихсэн хэрэг л дээ. Ингээд УИХ-д олонхи бай­сан “Ардчилсан холбоо” эв­сэл арга буюу Да.Ганболдын нэрийг татаж, оронд нь Ж.Наранцацралтыг оруул­сан билээ.

Харин энэ бүхэнд гар бие орол­цож, басхүү сургамж ав­сан МАХН 2000 оны УИХ-ын сонгуулиар үнэмлэхүй олон­хи болсныхоо дараа Ерөн­хийлөгч Н.Багабандийг 2001 оны сонгуульд дахин нэр дэв­шүүлэх тохиролцоотойгоор Үнд­сэн хуульд оруулах нэ­мэлт өөрчлөлтийг дангаараа хий­сэн байдаг. Нийт долоон зүй­лийн нэмэлт, өөрчлөлт оруулс­ны нэг нь “Ерөнхий сайд Засгийн газрынхаа бү­тэц бүрэлдэхүүнийг Ерөн­хийлөгчтэй зөвшилцө­хөөр са­на­лаа өгөөд долоо хо­ногийн до­тор зөвшилцөлд хүрч ча­дах­гүй бол шууд УИХ-д оруу­лах” тухай заалт. Хоёр дахь нь “УИХ-ын гишүүн нь Ерөн­хий сайд, Засгийн газрын гишүү­нээс бусдаар хуулиар тог­тоо­­сон үүрэгт нь үл хамаарах ажил албан тушаалыг хавсарч болох­­гүй” гэсэн өөрчлөлт.

Чухам­хүү энэ өөрчлөлтийн улмаас өнөө­дөр Засгийн газрын тан­­химд багтаж байгаа 16 сайдын гурваас бусад нь УИХ-ын гишүүд байгаа билээ. Гэвч энэ нь өнөөдөр бас л “УИХ-ын гишүүд сайдын албан тушаалыг хавсрах болсноос парламентын хяналт алдагдаж, Засгийн газар нь УИХ-ынхаа дээр гарлаа” гэдэг шүүмжлэл дагуулаад байгаа. Үндсэн хуульд оруулсан бусад өөрчлөлтийн хувьд практикаар хараахан шалгагдаагүй байна.

Харин одоо УИХ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг хэлэлцэж эхлээд байна. Журмын тухай хуулийн төсөлд Үндсэн хуульд оруулж болох өөрчлөлтүүдээс гадна оруулж болохгүй хязгаарлалтуудыг ч мөн зааж өгсөн байна. Тухайлбал, засаглалын хуваарилалтын зарчим болон хүний эрхийг хангах заалтуудыг өөрчлөх, хасах, дордуулахыг хориглох, УИХ-ын сонгууль болохоос өмнөх зургаан сарын дотор Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй, өөрчлөлт оруулснаас хойш найман жилийн дотор тухайн зүйл заалтыг дахин өөрчлөхгүй, Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалын асуудлаар нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байгааг УИХ тогтоовол уг хуульд заасанчлан ард нийтийн санал асуулга явуулна гэх мэтчилэн.

Энэ хуулийн төслийг УИХ хэлэлцэн баталсан тохиолдолд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах дараагийн асуудал яригдах юм. Гэвч нэгэнт “хууль зөрчөөд оруулсан” гэж үзэгдэж байгаа 2000 оны өөрчлөлтийг буцаах асуудлыг ч Л.Гантөмөр нарын гишүүд тавиад, энэ дагуу хуулийн төсөл боловсруулаад явж байгаа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хууль батлагдсан тохиолдолд тухайн үеийн улс төрийн нөхцөл байдал, намуудын ашиг сонирхлоос шалтгаалаад 2000 оны өөрчлөлтийг буцаах боломжгүй болно гэж болгоомжлох үүднээс журмын тухай хуулиас өмнө энэ асуудлыг хэлэлцүүлэхээр асуудал босгож байгаа аж.

Харин үүний дараа Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулах шаардлагатай вэ гэдэг асуулт гарч ирнэ. Угаасаа журмын тухай хуулийг хэлэлцэж байгаа шалтгаан нь энэ юм. Хамгийн эхэнд тавигдсан энэ асуултын хариуг “процедурын дагуу” хамгийн эцэст нь хайх хэрэгтэй болж байна. Угаасаа өөрчлөлтийг ярьж эхэлсэн гол шалтгаан нь Монголын эдийн засгийг сөхрөөж байгаа төсвийн үр ашиггүй зардлыг хумих, засаг захиргааны нэгжийн хуваарьт өөрчлөлт оруулж, төвлөрсөн хот суурингууддаа хөрөнгө хаях улс орны хөгжлийн, мөн зах зээлийн эдийн засгийн шаардлага. Ерөнхийлөгч Н.Багабандийн үед, тухайн үеийн Засгийн газрын захиалгаар боловсруулсан Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлого өнөөг хүртэл цаасан дээрээ үлдсэн нэг шалтгаан нь засаг захиргааны нэгжийг хуваарилсан Үндсэн хуулийн заалт. Хоёр дахь нь сонгуулийнхаа тогтолцоогоо шинэчлэх асуудал. Үндсэн хуульд “Иргэд өөрийн төлөөллийг УИХ-д шууд сонгох эрхтэй” гэж заасан нь улс төрийн намуудад санал өгдөг буюу пропорциональ тогтолцоог ашиглахад хаалт болно гэх болгоомжлолыг улстөрчид гаргаж тавиад байгаа. Бусад улс орны практикт үүнийг “парламентыг шууд сонгоно” гэдэг байдлаар зохицуулсан байдаг аж.

Ерөнхийдөө дээрх хоёр хоёр зүйл дээр улс төрийн намууд нэг үеэ бодоход нэгдсэн байр суурь хүрээд, өөрчлөх шаардлагатай гэдэг дээр санал нэгдээд байгаа тул түр орхиё. Харин сүүлийн үест улс төрийн намуудын ч дунд, иргэдийн дунд ч шүүмжлэл дагуулж байгаа нэг зүйл бол УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн, сайдын ажлыг хавсран хийдэг явдал. 2000 оны өөрчлөлтөөр орж ирсэн энэ зохицуулалтын улмаас өнөөдөр 16 гишүүнтэй Засгийн газрын танхимын 13 нь УИХ-аас томилогдоод байгааг дээр хэлсэн. Мөн Засгийн газрыг 100 хувь парламентын гаднаас бүрдүүлэх нь гүйцэтгэх засаглалд тогтворгүй байдал үүсгэж, улс төрийн намууд ч бодлого хөтөлбөрөө хэрэгжүүлэх чадамжгүй болдог тухай. Боловсон хүчний асуудал ч мөн үүнд хамааралтай. Улс төрийн намууд сонгуульд ялахын төлөө өөрийн бүхий л боломжийг дайчилж, сонгогчдоос санал авах бололцоотой гэж үзсэн бүх кандидатаа шавхдаг. Тэгээд эргээд сонгуульд ялсны дараа Засгийн газраа бүрдүүлэх болоход сонгогчдын огт төсөөлөөгүй, эсвэл намаасаа төдийлөн дэмжлэг хүлээгээгүй шинэ хүмүүс гарч ирдэг. Тиймээс аль аль талаас нь ч харсан Засгийн газрын танхимын тодорхой хувийг УИХ-аас гаргах нь зөв гэсэн байрыг илэрхийлэх хүн олон байна.

Тухайлбал, 1992 онд Ерөнхий сайд П.Жасрай өөрийн танхимыг бүрдүүлэхдээ танхимын гишүүдийн “гуравны нэгээс илүүгүйг УИХ-аас томилуулах”-аар санал оруулж, үүнийгээ хэрэгжүүлсэн аж. Ерөнхийдөө энэ нь хамгийн зөв “баланс” байсан гэж харагдаж байгаа бөгөөд тухайн үед Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулиар зохицуулсан энэ зарчмыг Үндсэн хуульд суулгаж өгөх санааг ч УИХ-ын тодорхой гишүүдийн зүгээс ярьж байна. Мэдээж Ерөнхий сайд УИХ-аас томилогдох нь зайлшгүй. Үүн дээр яамдаа чиг үүргээр нь хуваагаад бодлогын яамд буюу Сангийн сайд, Гадаад харилцааны сайд, Хууль зүйн сайд нарыг УИХ-аас томилох нь хамгийн оновчтой хэлбэр, эсхүл парламентын гишүүдийн 6 хувиас хэтрэхгүй байхаар хязгаарлалт тавьбал дээрх балансыг барьчих юм гэсэн саналууд ч явж байна. Энэ асуудлыг журмын тухай хууль батлагдсаны дараа эргэж ярих биз.

Ямар ч байсан УИХ цаашид Монголын улс төр, нийгэм, эдийн засгийн амьдралд нэлээд том нөлөө үзүүлэхүйц нэгэн хуулийн төслийг зориглон барьж авсанд талархах хэрэгтэй болж байна. Харин энэ асуудлыг анх барьж авсан шигээ далайцтай, хурдан шийдэж чадах уу гэдгээс их зүйл хамаарна. Монголчууд нүүх үү, үлдэх үү?

Б.СЭМҮҮН  
   

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-12-09 220.99.32.39

nuuhuu uldeh uu gesen chini yu gesen utgatai ug yum be YU CH OILGOSONGUI Haashaa nuugeed Haana uldeh geed baigaa yum bee Maluudaa Undsen huulia Shinechilj Undsen huulia Hun bur sain Medej byeluulj Huulia sahij Ulsaa Humuusee Hugjuuleh Yostoi bizdee Yundaa YUND Ergelzeed mangartaad baigaa malnuud vee

Avatar

Зочин 2010-12-09 195.178.199.6

Хужаад улсаа зараад гадаад орнууд руу нуух юм биз дээ

Avatar

Зочин 2010-12-09 195.178.199.6

Хужаад улсаа зараад гадаад орнууд руу нуух юм биз дээ

Avatar

Зочин 2010-12-09 220.99.32.39

Televizoroor huurhun amitadiin tuhai Uruvdultei yadarsan amitadad tusalj baigaa humuusiin tuhai Joohon humuusd ayataihan humuujil olgochihmoor nevtruuleg hiigeech Televzor gedeg yum chin humuusd humuujil olgoh huchtei zuilstei Huviinhaa biznes nheden haltar tugrug olohiin tuluu Humuusiin uhamsart yu ch hiihgui baij boldog yumuu Televizuud Humuusiin humuujild hereg bolohoor nevrruuleg hii Uursduu humuujil muutai bolohoor humuusd uguutstei ayataihan yum hiij chadahgui baihduu Heleh ch ug oldohgui yum

Avatar

Erunhiilugchid 2010-12-09 220.99.32.39

ENE HUUHDUUDEE HUMUUJUULEHGUI BOL 20 JILIIN DARAA TA BIDNIIHEE TOLGOIG ZALGINA TA nar yasan gachin humuus veee DEERELHUU HULIGAAN HARGIS setgeltei humuus BII BOLOH YUM BOL BId nar HUGSHIRSUN HOINOO ZOVJ UNHE BIZ

Avatar

Bolovsroliin said OGTSOR 2010-12-09 220.99.32.39

BOLOVSROLIIN SAID AJLAA HIIJ CHADAHGUI BOL OGTSOR YAGAAD TA NAR HUUHEDUUDIIN HUMUUJIL DEER ANHAARAHGUI BAIGAA YUM BEE AAN ZERLEG ARAATNAAS DOLOOON DOR HUMUUS BELTGEGDEH YUM BOL DARAAGFIIN UED BID NAR DARLAL DOR AMIDRAH BOLNO SHUUDEEE SURGUULIIN ZAHIRAL BAGSH NARAA Ta nariin haruytslagagui sul doroi baidlaas bolj Niigemd mash hohirol uchruulna Yagaad daraagiin ue boloh huuhduud negniigee surguuli deeree olon tumnii umnu zodoj boldog yum beee Ta nar er ni Yu zaaj surgaj baigaa yum bee AAN Naad undsen huulia orchin ueteigee taaruulaad shinechilj baihgui boll AAN Hilmegdel uusdeg yum MEDEV UU

Avatar

Зочин 2010-12-09 182.160.4.30

ХОТЫН ТӨВД БАЯНЗҮРХ ЗАХЫН УРД ТАЛД ШИНЭЭР БАРИГДСАН 79 М2 2 ӨРӨӨ БАЙРЫГ СОНИРХСОН ХҮМҮҮСТ ХАС БАНКНЫ 80 ХУВИЙН ЗЭЭЛД ХАМРУУЛЖ ХЯМД ЗАРНА

ХАРИЛЦАХ УТАС 99189208

Avatar

Зочин 2010-12-09 202.55.191.22

ХОТЫН ТӨВД КОМПЬЮТЭР ЛАНДЫН АРЫН БАЙРАНД 2ӨРӨӨ БАЙР ЯАРАЛТАЙ ЗАРНА УТАС 88100305

Avatar

zochin 2010-12-09 75.61.77.53

Erh medliig zaaglah zarchmiin nuguu tal n erh medliig tenstverjuulj hariltsan bie bienee hyanah asuudal baidag Ene hyanaltiin mehanizmiig todorhoi bolgoh heregtei

Avatar

nuuyoo 2010-12-09 202.250.215.249

nuuyoo nuuyo

Avatar

Îðãèë 2010-12-09 202.126.91.40

Òóõàéí ¿åä Äà Ãàíáîëä áàãøèéã åðºíõèé ñàéä áîëãî÷èõñîí áîë Ìîíãîë óëñ àðàé ººðººð õºãæèõ áàéñàí äàà Ãàíáîëä ãýäýã õ¿í òýð õàëçàí òîãîé ÷èíü Ìîíãîë óëñàä õýðýãòýé òîëãîé ø¿¿ ßìàð ºíäºð áîëîâñðîëòîéã çîõèõ ¸ñîîð ¿íýëæ ÿâäàã

Avatar

www.terguun.net 2010-12-09 202.131.227.186

Mongol s**

Avatar

Зочин 2010-12-09 202.179.1.198

Та шинэ жилээр хамт олондоо сурпириз барьмаар байна уу Тэгвэл манай мэргэжилийн дуу бичлэгийн студи таны хүссэн аранжировк дээр хоолойн билэг хийж үйлчилнэ Мөн та манай сдудэд бэлэн байгаа хүмүүсийн хамгийн сайн мэдэх шинэ жилийн дуунуудын бэлэн попур дээр газар хэлтэс хамт олноороо хоолойгоо бичүүлэх боломжтой Утас 88007884 88664040

Avatar

сайн бичсэн байна 2010-12-09 119.73.249.114

Сэтгүүлчид нэг иймэрхүү юм бичээд байвал болоо шүү дээ Олон түмэнд ойлгомжтой сайн муу талыг нь зөв үнэнээр нь харуулсан

Avatar

Зочин 2010-12-09 202.131.249.66

Энэ хуулийг буруу гэж бодоод байгаа Учир нь Үндсэн хуулийг УИХ дангаараа өөрчлөх эрхгүй ард нийтийн санал асуулгаар дэмжсэн тохиолодолд оруулах ёстой юм Тэгэхээр энэ хууль бол Үндсэн хуулийн дархлааг алдагдуулах гэсэн хамгийн муу үр дагаврыг авчрах зүйл өөрөөр хэлбэл Үндсэн хуулиас хулгай хийх боломжийг бүрдүүлсэн хууль болох вий гэдгээс маш их эмээж байна энэ зүйл болвол 1990 онд олж авсан ардчилал эрх эрх чөлөөгөө ард түмэн алдахад хүрнэ
2000 онд МАХН одоогийн МАН-ийн Үндсэн хуулийг өөрийг нь зөрчиж оруулсан өөрчлөлтүүд бол хууль ёсны бус харин тухайн намын гишүүдийн эрх ашгийг илэрхийлсэн хууль бус өөрчлөлт юм энэхүү хууль бус гэхийн хууль зүйн үр дагавар нь юу вэ гэвэл 2000 оноос хойш байгуулагдсан Засгийн газрууд хууль бус бүрэлдэхүүнтэй байсан гэсэн үг шүүдээ
Хэвийгээр Үндсэн хуульд хүрэх журам хэрэгтэй ч энэхүү журмын тухай хуулиар ХТэмүүжин гишүүний яриад байгаа 3 зүйлийг одоо байгаагаас нь дордуулахгүйгээр гэсэн заалт орох ёстой мөн 2000 онд орсон гэж яриад байгаа өөрчлөлтү

Avatar

Зочин 2010-12-09 202.131.235.211

Асуудлыг олон талаас нь авч үзвэл сайн болох байж гэтэл нэг хэсэг хүнийг л магтаж бичээд байвал худалдагдсан бичээч гэдэг нэрнээс салахгүй шүү

Avatar

Зочин 2010-12-09 202.170.65.50

hudla hudla

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж