
Улсын драмын эрдмийн театрын, ард түмний хайртай хос гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Г.Урнаа нар бага охиноо жүжигчин болгох гэнэ. Тэдний бага охин Ж.Жана үргэлж аав, ээжийгээ даган театрт ирдэг бөгөөд драмын бүх жүжгийг үздэг гэнэ. Хосууд охиноо сайн жүжигчин болгоно гэдгээ ахмад үеийнхэндээ амлаад байгаа аж. Ж.Жана охины хувьд тэрбээр багаасаа урлагт хайртай, аав ээжийнхээ ажилладаг театрыг арван хуруу шигээ сайн мэддэг. Тэрбээр аав ээжийнхээ тоглосон жүжгийг үзээд хатуухан шүүмжлэлийг хэлдэг гэнэ. Багаасаа бэлтгэгдэж буй Ж.Жана охин ирээдүйд цахиур хагалах шилдэг жүжигчин болно гэдэгт Улсын драмын театрынхан итгэлтэй байгаа юм.
М.Анир