Ирландын төсвийг урьдчилсан байдлаар баталлаа

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

Ирландын төсвийг урьдчилсан байдлаар баталлаа

Ирландын түүхэн дэх хамгийн хатуу төсвий төсөл парламентын анхны хэлэлцүүлгийг арай хийж давсан байна. Татвараа их хэмжээгээр нэмэгдүүлж, төрийн зардлыг бууруулах зорилготой энэ төсөл 82:77 харьцаатайгаар дэмжигдсэн байна. Ойрын өдрүүдэд дахин гурван удаагийн хэлэлцүүлэг хийж, санал асуулга явуулсны дараа төсвийг батлах аж.

Сангийн сайд Брайн Лениханы хэлснээр 2011 оны төсвөөс зургаан тэрбум еврог хасч, цаашид дөрвөн жилийн хугацаанд 15 тэрбумыг хэмнэж, улсын төсвийн алдагдлыг бууруулах юм байна. Төсөв хэмнэх төлөвлөгөөнд хүүхдэд олгодог сарын 10 еврогийн тэтгэмжийг хасах, төрийн албанд ажиллаж байсан тэтгэврийн насны иргэдийн тэтгэврийн хэмжээг дөрвөн хувиар бууруулах зэрэг арга хэмжээ орж байгаа аж. Сангийн сайд түүнлчэн орлогын албан татварыг иргэдийн 45 хувь нь төлдөггүй учир цаашид энэ систем хэрэггүй болж байгаа тухай хэлсэн байна.
Арваннэгдүгээр сард Ерөнхий сайд Брайн Ковен дөрвөн жилийн санхүүгийн хөтөлбөрөө танилцуулсан юм. Үүнд дурдсанаар 2011-2014 оны хооронд нийгмийн халамжийг 10 тэрбум еврогоор бууруулж, татварын орлогыг таван тэрбум евро болтол өсгөх юм байна.     

Хөдөлмөрийн хөлсний хамгийн доод төвшинг нэг еврогоор бууруулж, цагийн 7,65 евро болгож байгаа ба төрийн албан хаагчдын цалинг ирэх дөрвөн жилийн хугацаанд нийт 1,2 тэрбум еврогоор бууруулах юм байна. Түүнчлэн усны тоолуурыг 2014 он гэхэд бүрэн хэмжээгээр суулгаж, бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээний НӨТ-ыг 23 хувь хүртэл буюу хоёр хувиар нэмэгдүүлэх аж.

Э.Очирт
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж