Банкны зээл чөлөөлөх нэг хэлбэр болгоно

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

Банкны зээл чөлөөлөх нэг хэлбэр болгоно

Орхон аймгийн Амлалт нэхэх ард түмний холбооны зохицуулагч Л.Ганданбалжир Хүний хөгжлийн сангийн мөнгийг банкны зээлийг барагдуулах нэг хэлбэр болгон ашиглах зорилгоор судалгаа явуулж байгаагаа хэллээ. Тэрбээр: -Хоёр намын амалсан 2.5 сая төгрөгийг сонгогчид хүртэх ёстой. Намууд нэгэнт амалсан бол амлалтаа биелүүлэх хэрэгтэй. Иргэдэд амлалтын мөнгө гэж 10 мянга, 21 мянгаар өгөх маягаар хуурч байгааг манай холбоо таашаахгүй байгаа юм.

 Мөнгө нь байгаад бөөнөөр нь иргэдэд тараавал инфляц өсөх нь ойлгмжтой. Тиймээс иргэдийн банкинд байгаа төрөл бүрийн зээлийг дээрх мөнгөөр төлөх нь зохимжтой гэж бид үзэж байна. Энэ бол нэг хэлбэр нь. Иргэдээс судалгаа авахад цалин, хэрэглээ, бизнесийн зээл зонхилдог юм байна. Харин орон сууцны зээлтэй иргэд тийм ч их биш бололтой. Ямар ч байсан бид иргэдээсээ судалгаа авч банкны аливаа зээлийг амлалтын мөнгөөр чөлөөлүүлэхийн төлөө ажиллах болно гэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж