
Нээлтэнд УИХ-ын гишүүн Ц. Даваасүрэн, Аймгийн засаг дарга Л.Цэрэнжав болон орон нутгийн удирдлагууд, багш сурагчид, эцэг эхчүүд оролцлоо. Монгол Улсын гавъяат багш, Ардын боловсролын тэргүүний ажилтан Лхагвасүрэн захиралтай “Ирээдүй” цогцолбор сургууль нь байгалийн ухаан, математик хэлний чиглэлээр гүнзгийрүүлсэн, ардын урлагийн мэргэжлийн, комьютерийн өргөтгөсөн сургалттай, хичээлийн дөрвөн байр, 25 компьютер бүхий мэдээлэл зүйн аймгийн тулгуур хоёр кабинет, мэдээлэл технологийн лаортори, 17 мянган номтой цахим номын сан, зургаан настай суралцагчийн иж бүрэн хоёр кабинет, үсчин гоо сайхны дадлагын кабинеттай, халуун ус, душтэй хамгийн сүүлийн үеийн тохилог орчинд 1700 гаруй суралцагчидтай хичээллэж эхэллээ.