
“Nexus S”-ыг эхний ээлжинд Их Британи болон АНУ-ын зах зээлд гаргах бөгөөд арванхоёрдугаар сарын сүүл гэхэд зах зээлд нэвтрүүлэх ажээ. Энэхүү утас нь “Gingerbread” нэрээрээ танигдсан хамгийн сүүлийн үеийн “Google"s Android” үйл ажиллагааны системийг суулгасан анхны гар утасны загвар юм. Түүнчлэн хамгийн сүүлийн үеийн “NFC” техник хангамжийг суулгасан байна.
Богино зайны радио технологи нь Япон гэх мэт орнуудад хамгийн ихээр хэрэглэгддэг бөгөөд хүмүүс утсаа ашиглан аяллын тасалбар худалдан авах, бага хэмжээний төлбөр хийх, зар сурталчилгаа хүлээн авах гэх мэт өргөн боломжийг олгож байна.
Б.Энхцэцэг