“Mongolian black party 2010” бут авна

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

“Mongolian black party 2010” бут авна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    “Mass night club”-т энэ сарын 10-нд “Mongolian black party 2010” болох
    гэж байна. Энэхүү шоунд зөвхөн Монголын DJ нар оролцож залуусыг таван
    цагийн турш тасралтгүй trance хөгжмөөр амьсгалуулах гэнэ. Гадаадын хүнд
    хүнд trance хөгжмөөс гадна үндэсний гэсэн хөг хэмнэл орсон шинэлэг
    бүтээлүүдээ Монголын DJ нар залуустаа сонирхуулахаар зэхжээ. DJ Zero
    “Hard style”, DJ Чинбаа “Acid house jumpstyle”, DJ Мөөгий “Hardstyle”,
    DJ Crystal Skull “Full on Psychedelic trance”, DJ Эрка “Hard trance”-ыг
    тус тус сонирхуулах бол  Beatmaker Батна, Баярт, scratch Заяа нар
    амьдаар “micro elements” үзүүлэн энэ үдшийг бут авах нь ээ. Мэдээж шоунд
    нэвтрэх  код бол “хар” хувцас байна. 

    Г.Даша
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж