“Тэгш дүүрэн” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.08-нд нийтлэгдсэн

“Тэгш дүүрэн” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Сэлэнгэ аймгийн хэмжээнд  3837 хөгжлийн бэрхшээлтэй иргэн  байгаа бөгөөд 7.5 хувийг нь хүүхэд, 85.0 хувийг хөдөлмөрийн насны хүмүүс эзэлж байна.

     Энэ оны 3-р сараас эхлэн тус  аймагт  Эрүүл мэндийн яам, Итали Улсын төрийн бус  АИФО  байгууллагатай   хамтран  хөгжлийн  бэрхшээлтэй  иргэдийг нийгэм, хамт олонд түшиглэн сэргээн засах  “Тэгш дүүрэн” хөтөлбөр амжилттай  хэрэгжиж  байна. Энэ ажлын хүрээнд энгийн ортопедийн хэрэгслийн техникч бэлтгэх  сургалтанд нэг эмч, нэг мужаан, сэргээн засах  чиглэлээр мэргэжил олгох  3 сарын  сургалтанд  эмнэлгийн дөрвөн сувилагч, сумын багийн эмчийн сургалтанд  49  эмч, хөгжлийн бэрхшээлтэй  хүүхэд, эцэг, эхчүүдэд  зориулсан 10 хоногийн сургалтанд  30 хүн  хамрагджээ.

       Аймгийн Эрүүл мэндийн газар аймгийнхаа  “Ахмад настан,хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй өрх, сум шалгаруулах”  болзолт  уралдаан зарлаж, Сүхбаатар сумын “Хаданхүй” өрхийн эмнэлэг тэргүүлж, Орхон, Түшиг сумын эмнэлэг удаалж, хүнд  болон  хэвтрийн  өвчтэй  хүмүүст гэрийн  асаргаа  сувилгаа, сэргээн засах эмчилгээ, эрүүл мэндийн зөвлөмж  өгөх үйлчилгээндээ чанарын ахиц гаргасан  байна.  Тэгш дүүрэн хөтөлбөрийн хүрээнд жижиг зээлийн эргэлтийн сангаас  Сүхбаатар сумын  хөгжлийн бэрхшээлтэй 2 иргэн зээлд хамрагдан 600 мянган төгрөгний санхүүжилт авч, гахай үржүүлэх, мужааны  чиглэлээр үйл ажиллагаа явуулж, малжуулах төсөлд  Хүдэр, Орхонтуул, Хушаат сумдын 15 иргэдийг хамруулж, нийт 10.5 сая  төгрөг олгосон байна.
       Ийнхүү төсөл  амжилттай  хэрэгжиж, хөгжлийн бэрхшээлтэй  иргэд  нийгмийн амьдралд  идэвхтэй  оролцож, амьдрал  ахуйгаа  дээшлүүлэх боломж  нээгдсээр  байна.

    Р.Бумдарь

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж